Нийгмийн

Хүчтэй шуурганы улмаас Өмнөговьд цахилгаан тасарчээ

Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн мэдээлснээр “220кВ Чойр-Мандалговь чиглэлийн 225-р цахилгаан дамжуулах агаарын шугам үндсэн хамгаалалтаар 12:17 минутад хүчдэл тасарчээ. Улмаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК Говийн бүсийн салбарын шуурхай засварын бригад шугамын үзлэгт гарч байна” буй аж.

Мөн Ханбогд сумын 10кВ цахилгаан дамжуулах агаарын шугамд гүйдэл ихсэлтийн хамгаалалтаар 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11:52 цагт хүчдэл тасарсан аж.

Улмаар сумын зарим хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ хязгаарласан тул засварын бригад гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа аж. Дээрх гэмтэл нь хүчтэй салхи шуурганы улмаас гарсан байна.

Г.УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button