Нийгмийн

“Автобус цагтаа ирэхгүй, бохир байгаа болохоор иргэд автомашинаар явж байна”

Д.Эрдэнэцогт, А.Нямгомбо хэмээх хоёр залуу хоёр сарын турш түгжрэлийг бууруулах судалгааг хийжээ. Тэд өнөөдөр судалгааныхаа үр дүнг, шийдлийн хамт танилцууллаа.

Эрдэнэцогт  “Монгол улс тархмал суурьшсан учир хөдөө явах, хотоос гарахад машин хэрэгтэй. Гэхдээ иргэд хот дотор машинаа хэрэглэхгүй байх боломжтой. Тэр боломжийг нь бүрдүүлээд л өгчихвөл өглөө ажилдаа явахдаа машинтайгаа гарахгүй. Яаж шийдэх вэ гэвэл,  нэгдүгээрт, хоёр цэгт буухиа тээврийг нэвтрүүлэх, хоёрдугаарт, хурдан тойрдог мини бустай болох. Нэг мини бус нь 20 таксиг орлох юм. Гуравдугаарт, ухаалаг системд суурилсан тусгай автобусны үйлчилгээ нэвтрүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 600 автобус нэмснээр түгжрэлийг 2-6 сарын дотор бүрэн шийдэх боломжтой юм.

Одоо иргэдэд автобус гологдоод байгаа учраас л автомашин сонгоод байгаа юм. Яагаад гологдоод байна вэ гэж үү, Автобус цагтаа ирэхгүй, бохир, хурдан явахгүй айна. Сүүлийн 10 жилд гүүр, зогсоол, зам барья л гэж автомашинтай хүмүүст зориулсан шийдлүүд ярилаа, гаргалаа. Харин автобустай хүмүүст зориулж хийсэн ганц зүйл нь ухаалаг карт. Автобус нь гологдоод байхад автобусаа сайжруулах тухай хэн ч юу ч ярьдаггүй” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button