УЛС ТӨР

Ж.Батбаясгалан: Албан тушаалд очиж байна гэж бодохгүй. Хариуцлага хүлээж ажиллана

НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх шийдвэрийг Нийслэлийн МАН-ын хороо, тэргүүлэгчид гаргаад буй. Уг асуудлаар тэрбээр сэтгүүлчдэд дараах тодруулга өглөө.

Тэрбээр “МАН-ын Удирдах зөвлөлийн хурал боллоо. НИТХ-ын даргад нэр дэвшүүлсэн Ж.Батбаясгаланг 100 хувийн саналаар дэмжлээ.Одоо НИТХ-ын анхдугаар чуулган зарлагдсан. Хуулийн дагуу анхдугаар чуулганы хуралдаанаар бүрэн эрх баталгаажна. НИТХ-ын дарга тэргүүлэгчдээ сонгоно.  Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлыг эрэмбэ дараатайгаар нь шийдвэрлэнэ. Нэгдүгээрт иргэддээ амласан амлалтаа төрийн бодлого шийдвэр болгож ажиллах зайлшгүй шаардлага бий.  

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Та НИТХ-ын дарга болвол яаж ажиллах вэ. Танд юмны учир эвийг олох, тайван байх харизм бий юу?

-Эв нэгдлийг хангаж ажиллана. Олонх нь цөөнхийн бодлого шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Иргэдийн хяналтыг тавих, шударга ёсыг бэхжүүлэх ёстой. Аль нэг албан тушаалд очиж байна гэж харахаасаа илүү ирэх дөрвөн жил иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж том хариуцлага ногдож байна гэж харж байна.

-Ажиллах арга барилаа өөрчлөх үү. Хүн загнадаг моодыг танай залуучууд бий болгочихлоо шүү дээ?

-Хариуцлага тооцох зүйл дээр хатуу байна. Иргэдийг өмнө хүлээж буй үүрэг бий.

-Танд Хотын дарга болох амбиц байв уу?

-Манай нам дотоод ардчилалтай. Ярилцаж байгаад л шийдлээ. Намайг НИТХ-ын даргад дэвшүүлж, дэмжлээ. Хариуцлагаа хүлээж ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Солгой
Солгой
2020-10-22 16:37

Дүү зүгээр жинхэн дарга болоогүй байж хүн загнаж байгаад идээгээ �##�длаа да хот зус нь ойртсон гэж мэдсээр байж худлаа попорлож унлаа дээшлүүлж болохгүй нөхөр байна гэж бодож байгаа даа цаадуул чинь.

Холбоотой мэдээ

Back to top button