Цоохор ирвэсийн хатаасан арьс авч явсан иргэдийг илрүүлжээ

Монгол улсын амьтны тухай хуулийн 7-р зүйлд заасан нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэс орсон байдаг. Тэгвэл нэн ховор амьтныг зөвхөн ганц тохиолдолд агнахыг зөвшөөрдөг ба арьс яс, бусад түүхий эдийг худалдах худалдан авахыг хориглосон байдаг.

МУ-ын амьтны тухай хууль: 7.2.Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно.
7.3.Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно гэсэн байдаг.
Гэвч нэн ховор амьтны жагсаалтад багтсан уг амьтны хатаасан арьсыг зөөвөрлөж явсан иргэдийг илрүүлэн баривчилжээ. Тодруулбал, СХД-ийн 17-р хороо 32-р байрны гаднаас 52 настай эрэгтэй Э болон 50 настай эрэгтэй Б нарыг цоохор ирвэсийн хатаан арьс авч явсныг мөрдөн байцаах албаны алба хаагчид илрүүлэн баривчилжээ. Хэргийг одоо Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн гурав дугаар хэлтэст шалгаж байгаа гэлээ.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.