Нийгмийн

Н.Номтойбаярын ялыг хорих 417-р ангид эдлүүлэх шүүхийн тогтоол гарчээ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан өнгөрөгч есдүгээр сарын 8-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж,  5.5 жилийн хорих ял оноосон билээ.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд давж заалдах шатны шүүхийн тогтоол албажих хүртэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн дамжинд ялаа эдэлж байсан юм. Харин хэдхэн хоногийн өмнө түүнийг ял эдлэх хорих ангид буюу ШШГЕГ-ын харьяа 417 дугаар хорих анги руу шилжүүлэх, шүүхийн тогтоол гарчээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баасансүрэн
Баасансүрэн
2020-10-25 11:25

За яах вэ. Эр хүн туг ч тахина туг�##� ч хариулна. Арай уха�##�аг буурьтай байсан бол элдэвт идэш болохгүй байж болох л байлаа.

он цаг
он цаг
2020-10-26 09:03

40 мянгатын сэжгийн шаарууд энэ хүнийг шоронд оруулахын тулд хамаг аргаа хэрэглэсэн байх даа
тиймээ, жаахан хамжааргатай бсан бол ингэж идэш болохгүй байх бсан

Холбоотой мэдээ

Back to top button