МОНГОЛ СУДЛААЧИД: Одоо яах аргагүй аюул дөхөж буйг мэдэрч байна
ӨМӨЗО-ы Түнляао хотын бага, дунд сургуульд хятад хэлийг эх хэл, монгол хэлийг хоёрдогч хэл болгон заах, цаашлаад улс төр, түүхийн хичээлийг хятад хэлээр орох тухай шийдвэр гарснаар монгол хэл, соёлын асуудал хүчтэй хөндөгдсөн. Үүнийг эсэргүүцсэн бүх монголчуудын эсэргүүцэл нэг хэсэг эрчтэй өрнөөд одоо намжаад байна.
Хэдий эсэргүүцэл өрнөж, дунд сургуулийн нэгэн өвөрлөгч багш амиа егүүтгэсэн хэрэг хүртэл гарсан ч хэрэгжиж эхэлсэн БНХАУ-ын Засгийн газрын бодлого, шийдвэрт өөрчлөлт ороогүй юм.
Манай сайт уг асуудлаар хэд, хэдэн цуврал нийтлэл, ярилцлага бэлтгэн хүргэсэн. Энэ удаад ажлын гэрээний улмаас нэрээ илчлэх боломжгүй монгол судлаачдын сэтгэгдэл, бичвэрийг нийтэлж байна.
Бидний хандсан монгол судлаачид нь Наран улсад ажиллаж, амьдардаг япон хүмүүс бөгөөд, энэхүү бичвэрийг монгол хэлээр тэрлэсэн гэдгийг онцлууштай. Үүгээр Өвөр монголын асуудалд санаа зовж, монгол хэл, соёл яагаад үнэтэй болох, хэлний шинэ бодлого ямар эрсдэл, аюул дагуулж мэдэх талаар бидэнтэй санал бодлоо хуваалцахыг зорьжээ.
МОНГОЛ СУДЛААЧ НЭГ, 2020 оны 8 сарын 19
-ӨНГӨРСӨН ТҮҮХИЙГ СӨХӨЖ ЭРГЭЦҮҮЛВЭЭС ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ИЙМ ЗҮЙЛ БОЛОХ ВИЙ ГЭЖ ЭМЭЭЖ БАЙСАН БОЛОВ УУ-
БНХАУ-ын ӨМӨЗО-нд монгол хэлээр сурахыг хориглоно гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж, олныг цочирдуулав. Тухайлбал, ӨМӨЗО-ы Түнляо хотын бага сургуулиудад зөвхөн монгол хэлний хичээлийг монголоор заагаад, бусад бүх хичээлийг хятад хэлээр заах шийдвэр гарсан гэж байна. Энэ шийдвэр Түнляо хотоор тогтохгүй яваандаа ӨМӨЗО даяар хэрэгжиж болзошгүй учир өдөр тутмын монгол хэлний хэрэглээ багасаж, улмаар устаж магад хэмээн хүмүүс эмээн түгшиж байна. Тийм учир Япон дахь өвөр монголчууд энэ шийдвэрийн тухай интернет сүлжээгээр мэдээлэл түгээж, эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлж байна.
Би энэ мэдээг албан ёсны эх сурвалжаас аваагүй тул хараахан итгэж үл чадна. Гэхдээ ийм мэдээ, яриа тархсаны ард хоёр шалтгаан байгаа болов уу гэж таамаглана.
Нэгд, ӨМӨЗО дахь монголчууд өнөөг хүртэл үргэлж дарамтад байсан явдлыг хэлэх хэрэгтэй. ӨМӨЗО-д нэг бус удаа монгол, хятад хүмүүсийн хооронд Засгийн газрын бодлогоос үүдэн том, жижиг янз бүрийн маргаан гарч байв. Өнгөрсөн түүхийг сөхөж, Хятадын Засгийн газраас өнөөг хүртэл Өвөр Монголд хэрэгжүүлж ирсэн хэрцгий бодлогыг эргэцүүлвээс, хэзээ нэгэн цагт монгол хэлээр ярьж бичихийг хориглож магад байсан гэж хүмүүс урдаас таамаглаж, эмээж байсан болов уу.
Хоёрт, БНХАУ-ын Засгийн газар цөөн тоот үндэстэн, Хонконг хотыг чиглэсэн ямар бодлого сүүлийн үед явуулж байгааг бодох хэрэгтэй. Энэ тухай ч тодорхой эх сурвалжаас мэдээ олох хэцүү учир баттай мэдэх аргагүй байна. Хэдий тийм боловч Шинжааны Өөртөө Засах Орон, Хонконг хотод өдийд юу болж байгааг, хүмүүс юуг эсэргүүцэн тэмцэж байгааг ондоо эх сурвалж, бусад мэдээгээр дамжуулан мэдэх боломжтой бөгөөд БНХАУ-ын хүнлэг бус үйл ажиллагааны тухай ч тодорхой ойлголттой болж болно. БНХАУ-ын Засгийн газраас гаргаж буй шийдвэр, хэрэгжүүлж буй бодлогын дараагийн золиос нь ӨМӨЗО-д амьдарч буй хүмүүс болох болов уу гэж өвөрлөгчид санаа зовж байгаа болов уу.
Ерөнхий боловсролын сургуульд монгол хэлийг хориглох шийдвэр ямар хүрээнд хэрэгжих зэрэг хангалттай мэдээлэл байхгүй учир хор уршиг нь ойлгомжтой боловч одоогийн байдлаар яг ямар үр дагавар дагуулах тухай тодорхой хэлэх аргагүй байна.
Нөгөө талаас, хэлний асуудлаас гадна Хятадад хэлэх эрх хязгаарлагдмал байгааг, цөөнх үндэстнүүдийн хэл ярианы эрх чөлөө хавчигдаж байгааг юуны учир шийдэх ёстой асуудал болов уу. Үүнийг шийдэхээс нааш Хятад дэлхий дахины шүүмжлэлийг хүлээсээр байх болно.
МОНГОЛ СУДЛААЧ ХОЁР, 2020 оны 10 сарын 19
-АШИГ ГЭДЭГ ХАРЬЦАНГУЙ ОЙЛГОЛТ ЮМ. ЮУГ ҮНЭЛЖ, ЮУГ АШИГТАЙ ГЭЖ ҮЗЭХ ВЭ-
Би энэ асуудлын тухай анх энэ оны зургадугаар сард олон нийтийн сүлжээний цахим хуудсаас мэдсэн мэт санагдаж байна. Гэвч БНХАУ-ын Засгийн газар хийгээд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын засгийн газраас албан ёсны мэдээлэл гараагүй, хайсан ч бодитой баримт олдоогүй учир эхэндээ итгэмээргүй байлаа. Харин сүүлийн үед энэ асуудал олон хүмүүст хүрч, БНХАУ-ын төрийн бодлогыг эсэргүүцэх хөдөлгөөн хүчтэй өрнөж эхлэв. Одоо яах аргагүй аюул дөхөж байгааг мэдэрч байна.
Миний бие монгол судлаач хүний хувьд “монгол” хэмээх үндэстний хэлтэй, өөрсдийн бичиг үсэгтэй, уламжлалт ахуй соёлтой, өнө олон жилийн түүхтэй монголчуудаас эх хэл, бичиг үсгийг нь булаан авахаар заналхийлж буйд, тэр харгис оролдлогоо хүүхдийн сургууль хичээлээс эхэлж буйд үнэхээр санаа зовж байна. Уур ч бас хүрч байна.
Эх хэл гэдэг хүн бодол хүсэл, сэтгэл зүрхээ бодсон чигээрээ, санасан чигээрээ, яг байгаагаар нь илэрхийлэх хамгаас чухал хэрэглүүр билээ. Хүмүүсийн харилцаа, соёл, түүхийг тухайн үндэстний сайхан үг хэл, бичиг үсгээр баяжуулан илэрхийлж чаддаг нь хүн төрөлхтний гайхамшигт чадвар, баялаг юм.
Өвөр монголчуудын бодит амьдралыг бодоход хятад хэлээр сайн ярьж, уншиж, бичиж чадвал илүү ашигтай байж магад. Мөн эрх баригчид монгол хэлний сургалтыг халах гэж буйгаа тийм үзлийн үүднээс зөвтгөж магад. Гэвч “ашиг” гэдэг харьцангуй ойлголт юм. Юуг үнэлж, юуг ашигтай гэж үзэх вэ?
Одоо хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэх гэж буй цөөн тоот үндэстний хэл, бичгийг хүчээр устгах төлөвлөгөөг хэзээ ч, хэрхэвч зөвшөөрч эс болно. Аливаа цөөн тоот үндэстэн эх хэлээ үгүй хийхийг хэзээ ч хүсэж байгаагүй бөгөөд хэзээ ч хүсэхгүй нь ойлгомжтой. Монголчуудын түүх, соёл, мэргэн ухаан, нандин мэдрэмж шингэсэн монгол хэлийг, Монгол улсын монголчууд нэг хэсэг алдахдаа хүрч байсан үзэсгэлэнт сайхан монгол бичгийг – үнэлж баршгүй энэ их өв соёлыг эрх мэдэлтнүүдийн явцуу эрх ашгийн төлөө золиосолж, улс төрийн шахалт, дарамтаар устгана гэдэг байж болшгүй.
Япон улсын Шизүока Их Сургуулийн О.Цогт багшийг дурдахад, энэ оны есдүгээр сараас эхлэн ӨМӨЗО-ы Түнляо газар орны бага сургуулийн ёс суртахууны хичээлийг хятад хэлээр, дунд сургуулиас эхлэн монгол хэлнээс бусад бүх хичээлийг хятад хэлээр заахаар болсон гэж анх Японд мэдээлж эсэргүүцлийн гарын үсэг зурах хөдөлгөөн өрнүүлж байлаа. Гэтэл Түнляо газар орноор тогтохгүй Өвөр Монгол даяар монгол хэлний сургалтыг халж эхэлж байна. Ёс суртахуун, ёс зүй гэдэг хүн болж төлөвшихөд зайлшгүй хэрэгтэй бөгөөд хүнлэг сэтгэл, хүнлэг чанарыг хөгжүүлж төлөвшүүлэх ухаан юм. Хэрэв ёс суртахууныг хичээл болгон заах хэрэгтэй юм бол, монгол үндэстний баялаг түүх соёлыг агуулсан эх хэлээр нь заах ёстой гэж би бодно. Тийм ч учир монгол хүүхдүүдэд хандан хятад хэлээр энэ хичээлийг заахаас айж, түгшиж байна. Түүхийн хуудсыг сөхөн харвал, эрх баригчид хүүхэд багачуудыг тухайн төр засаг буюу өөрсдөдөө үнэнч хүн болгож өсгөхийн тулд сургуулийн хичээл, сургалтын хөтөлбөрийг санаатайгаар оролдож, ашиглаж ирснийг бид мэднэ.
Улс төрийн энэ бодлого нэгэнт хэрэгжиж эхэлбэл Өвөр Монголд яваандаа монгол үндэстний бага, дунд сургуулийн тоо цөөрч, ойрын ирээдүйд нэг ч сургууль үлдэхгүй, үндсээрээ эх хэлний боловсрол устах аюул нүүрлэнэ. Өвөр монголчуудад тийм аюул бүү учраасай хэмээн би үргэлж дэмжих болно.
ӨМНӨХ КОНТЕНТУУД:
М.Нандин: Та нар өвөр монголчууддаа ХАЙРТАЙ ЮМ БАЙНА, ганцхан энэ л хангалттай
Энд дарж уншина уу.
БАРИМТ: Өвөр монголд хятад хэлийг ЭХ ХЭЛ болгон зааж, сургалтын ахицыг ӨДӨР БҮР тайлагнана
Энд дарж уншина уу.
Өвөрлөгч Б.Болд: Хэрэв ҮНЭН БОЛ монгол хүүхдүүд 10-20 жилийн дараа МОНГОЛООР ярьж чадахаа болино
Энд дарж уншина уу.
Монгол хэлээр “ярих” эрхээ хасуулсан Өвөр Монгол үрс та бидэнд хандан “хашгирч” байна
Энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэл нь тийм л байсан бол юу гэж хужаагаа дагаж навсагнасан юм хүний адаг нэр нь хүртэл өвөрлөгч арчаагүй хүний муу нь шд �######�цгаа муу хужаагийн з�##�гамжууд нээх худлаа эх орон ахан дүүс нутаг цус нэгтэн гэчихжээ ар монголыг устгана гээд улаан хамга�##�агч бэлдэж байсан биз дээ
Чи юүгаа гуцаад бгаа гуцмар вэ? Ар монголчууд бид ч ялгаагүй Оросын нөлөөнд орж хамаг сор болсон оюунлаг сэхээтнүүдээ устгуулж, түүх соёлдоо бузар оруулсан нь үнэн биздээ м�##�аа. Чи гэхэд босоо бичгээ ч мэдэхгүй махан толгой, тэр орос криллээрээ ч олигтой зөв бичиж чадахгүй нусан таглаа биздээ. Ар, Өвөр гэлтгүй манай Монголын өнөөгиин түүхиин гашуун үнэн нь энэ. Хамгиин гол нь бүх Монголчууд эв нэгдэлтэй байж дэлхии даяар үндэс угсаагаа аврах хөдөлгөөн өрнүүлэх ёстой ат�##� иим хагар�##�дуулсан манж үмхии юм ярьж бдаг чи бол жинхэнэ монгол лав биш бна. Зайлаа �######� минии Монголоос.