Сурвалжилга, Нийтлэл

БАРИМТ: Өвөр монголд хятад хэлийг ЭХ ХЭЛ болгон зааж, сургалтын ахицыг ӨДӨР БҮР тайлагнана

ӨМӨЗО-ы Түнляао хотын бага, дунд сургуульд энэ намраас эхлэн хятад хэлээр хичээллэж эхэлнэ гэх утгатай мэдээлэл түгээд багагүй хугацаа өнгөрч байна. Мэдээлэл өвөр монголчуудын дунд аман байдлаар, мөн “WeChat” сүлжээгээр тархсан гэгддэг. Харин сүүлийн үед нотлох баримт, албан тоот бичиг байхгүй гэх үүднээс эл сэдэв орхигдох, дарагдахад ойртож ирээд буй.

Өөрөөр хэлбэл өвөрлөгчид “тэгнэ” гэдгийг мэдэж, жагсаал эсэргүүцэл хийсээр байсан боловч тамга дарагдсан Засгийн газрын албан бичиг байхгүй байгаа нь асуудлыг бүдгэрүүлж байв.

Тэгвэл, наймдугаар сарын 16 ба 17-ны өдөр, ӨМӨЗО-ны Сурган хүмүүжлийн тэнхимийн албан бичгүүдэд энэ шийдвэр тусжээ. Асуудал зургадугаар сараас эхлэн яригдаж эхэлсэн гэхээр тухайн үед сураг, ажиг төдий байсан Засгийн газрын шийдвэр ийн хэдхэн хоногийн өмнө албажсан гэхэд болохоор байна.

-ХЯТАД ХЭЛ-ИЙГ ХЯТАД ХЭЛ БИЧИГ” БОЛГОН ӨӨРЧИЛЖЭЭ-

Наймдугаар сарын 16-ны албан бичигт, энэ хичээлийн жилээс эхлэн нэгдүгээр болон долдугаар ангийн сурагчдад хятад “хэл бичиг”-ийн хичээл орно гэж заажээ. Энд тайлбар хийхэд, өвөр монголчуудын хувьд “хэл бичиг” гэдэг нь нэр томьёоны хувьд “эх хэл”, “үндэсний хэл” гэсэн утгыг илэрхийлдэг. Харин зүгээр “хэл” гэвэл, хоёрдогч хэл гэх утгыг заадаг гэдгийг өвөрлөгчид хэлж байна.

Албан бичигт, “Монгол хэлийг хоёрдогч хэл болгож, хятад хэлийг эх хэл болгон заана” гэсэн утгыг шууд илэрхийлээгүй. Харин “хятад ХЭЛ БИЧИГ” хэмээн дурдсан нь нэр томьёон дээр тоглолт хийж, “хятад ЭХ ХЭЛ” гэх утга илэрхийлсэн хэлбэр гэж ойлгогдох аж. Учир нь урьд нь монгол хэлийг “хэл бичиг” хэмээн томьёолдог байжээ. Иймд,

  • “Монгол хэл бичиг”-ийг “монгол хэл” буюу “үндэстний хэл”
  • “Хятад хэл”-ийг “хятад хэл бичиг” болгон өөрчилжээ.

Дээрх өөрчлөлт агуулгын хувьд өвөр монголчуудын анхаарлыг шууд татаж буй. Өөрөөр хэлбэл хятад хэлийг “эх хэл” болгон зааж эхлэх нөхцөл албан бичиг дэх нэр томьёоны хувьд үүсжээ.

Албан бичгийн орчуулга:

ӨМӨЗО-ны сурган хүмүүжлийн танхимын бичиг материал

'Бүх орны үндэстний хэлээр хичээл орж байгаа бага сургуулийн нэгдүгээр анги болон дунд сургуулийн нэгдүгээр ангид (долдугаар анги) бүх улсын нэгтгэлтэй найруулсан “хэл бичиг” (хятад хэл) заах материалыг хэрэгжүүлэх төсвийн мэдэгдлийг тараах тухай.

Өөртөө засах орны намын хороо, засгийн ордны зөвшөөрлөөр, одоо бүх орны үндэстний хэлээр хичээл орж байгаа бага сургуулийн нэгдүгээр анги болон дунд сургуулийн нэгдүгээр ангид (долдугаар анги) бүх улсын нэгтгэлтэй найруулсан "хэл бичиг” (хятад хэл) заах материалыг хэрэгжүүлэх төсвийг та бүхэнд тарааж байна. Хянамгай туушид хэрэгжүүлсүгэй.

ӨМӨЗО-ны сурган хүмүүжүүлийн танхим

2020 оны 8 сарын 16


-ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ӨДӨР БҮРИЙН 18.00 ЦАГААС ӨМНӨ ЗААВАЛ ТАЙЛАГНА ГЭЖЭЭ-

Харин наймдугаар сарын 17-нд үйлдэгдсэн хоёр дахь албан бичигт илүү анхаарал татам зүйл туссан байна. Тодруулбал, өмнөх албан бичгийн хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах, үйл явцыг өдөр бүрийн 18.00 цагаас өмнө тайлагнаж байхыг үүрэгджээ.

Үүнд, “Өдрийн мэдүүлэг” ба “0 мэдүүлэг” гэсэн хоёр нэр томьёо бичигдсэн байна. “0 мэдүүлэг” гэдгийн учрыг өвөр монгол хүнээс тодруулахад, онцгой нөхцөл байдал үүссэн үед тодорхой давтамжтай хүлээн авдаг, онц чухал ач холбогдол бүхий тайлан, мэдүүлэг гэв.

Цаашлаад тус албан бичигт,

  • ...Сураг чимээ дамжуулах чимээлэгч ажиллуулж, 24 цагийн турш чимээлэл нэвтэрхий байх хэрэгтэй...
  • ...Улс төрийн соргог чанар ба сураг чимээг тусгах чадвараа нэмэгдүүлэх...
  • ...Хоцорч мэдээлэх, дутуу мэдээлэх, мэдээг нуух, мэдээлэхгүй үзэгдэл байж болохгүй... гэхчлэн өгүүлбэрүүд бичигдсэн нь маш их анхаарал татаж байгаа юм.

Үүнээс сүүлийн үед эл шийдвэртэй холбоотой эсэргүүцэл, тэмцэл өрнөх, хурцдах магадлал өндөрсөж буйтай холбоотой ийн анхаарал, болгоомж тавьж эхэлжээ гэж ойлгож болохоор байна.

Албан бичгийн орчуулга:

ӨМӨЗО-ны сурган хүмүүжлийн материал

2020/18 тоот

Эл аймаг хотын сурган хүмүүжлийн товчоо :

Үндэсний хэлээр хичээл орж байгаа сургуульд улсын нэгтгэлтэй найруулсан “хэл бичиг” заах материалыг хэрэглэх ажлыг алхам дараатай хэрэгжүүлж, сурган хүмүүжлийн ажлыг хэвээр явуулах, сургуулийн ажлын ахицыг цаг тухайд нь мэдэгдэх, "өдрийн хариу мэдэгдэл , 0 хариу мэдэгдэл”-ийн дүрмийг хэрэгжүүлэх тухай дараах мэдэгдлийг хийж байна .

1. Эл аймаг хот, хошуу ба холбогдол бүхий сургууль өдрийн хариу мэдээлэх дүрмийг чанга хэрэгжүүлж, намын гол удирдлагын хариуцах дүрмийг баримтална. Сураг чимээ дамжуулах чимээлэгч ажиллуулж, холбоо авах аргаа тодорхой байлгаж, 24 цагийн турш чимээлэл нэвтэрхий байх хэрэгтэй.

2. Улс төрийн соргог чанар ба сураг чимээг тусгах чадвараа чангатгаж, эрт мэдэж эрт мэдээлэх, нэгдүгээр шугам дахь чимээг шалгаж, ерөнхий ба төв хэсэгтээ мэдээлэн, сураг чимээний нэвтрэлцээний чанар ба үр бүтэмжийг дээшлүүлэн, хоцорч мэдээлэх, дутуу мэдээлэх, мэдээг нуух, мэдээлэхгүй үзэгдэл байж болохгүй.

3. Өдрийн мэдүүлэг , 0 мэдүүлгийг гол удирдагч гарын үсэг зурсны дараа дээш мэдүүлж, наймдугаар сарын 18-наас эхлэн, өдөр бүр 18:00 цагаас өмнө аймаг хотын сурган хүмүүжлийн товчооны ерөнхий газар мэдүүлсний дараа сурган хүмүүжлийн танхимын үндэстний сурган хүмүүжлийн газар мэдүүлэх хэрэгтэй.

2020 оны 8 сарын 17


-ДАРАА ЖИЛ УЛС ТӨРИЙН ХИЧЭЭЛИЙГ, ТҮҮНИЙ ДАРАА ЖИЛ ТҮҮХИЙН ХИЧЭЭЛИЙГ ХЯТАД ХЭЛЭЭР ОРОХ УУ-

Бид үүний өмнө энэ сэдвээр, Монгол хэлээр “ярих” эрхээ хасуулсан Өвөр Монгол үрс та бидэнд хандан “хашгирч” байна ба Өвөрлөгч Б.Болд: Хэрэв ҮНЭН БОЛ монгол хүүхдүүд 10-20 жилийн дараа МОНГОЛООР ярьж чадахаа болино контентуудыг бэлтгэсэн.

Үндэсний соёл, уламжлалаа биднээс илүү хадгалж үлдсэн, биднээс илүү “Монголоо” гэсэн сэтгэлтэй өвөрлөгч түмэн маань тэнд айдас хүйдэс, дарамт хавчлагын дор амьдарч байна. Энэ нь бидэнд мэдээлэл өгч буй өвөр монгол эх сурвалжуудаас илэрхий байгаа юм.

Тэдэнд олдсон тамга дарагдаагүй тайлбар бичигт, 2021 онд улс төрийн хичээлийг, 2022 онд түүхийн хичээлийг хятад хэлээр орж эхэлнэ гэж бичсэн гэх. Ийн “хэл”-ийг “хэл бичиг” болгон өөрчилж, нэр томьёоны хувьд үл анзаарагдам тоглолт хийж, хятад хэлийг эх хэлний түвшинд зааж эхэлснээр цаашид хятад хэлээр хичээллэх хичээлийн тоог аажим нэмэгдүүлэх бодлого баримтлагдаж буй нь харагдаж байна.

Үргэлжлэл бий...

ЖИЧ: Албан бичгийн утгыг илүү ойр ойлгож, хүлээж авна гэсэн үүднээс орчуулгыг өвөр монгол хүнээр хийлгэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-08-29 09:41

Өөрсдийгөө л хичээ бусад улс орны дотоод асууд�##� үсэрсэн цус мус энд падлий ч байхгүй

Монгол
Монгол
2020-09-01 00:28
Reply to  Зочин

Та бол Хятад хүн байна. Монгол эх хэл бичгээ ийм муухай элэг буруутай ханддаггүй юм.

Зочин
Зочин
2020-08-30 18:25
Reply to  Зочин

huvia hicheesen hujaagiin bool

Монгол иргэн
Монгол иргэн
2020-08-30 20:16
Reply to  Зочин

Юу хуцаад байгаан Манай улс төрчид л тэнэгтэж байгаад л хужаад өвөрмонголыг �##�дсаншдээ

Bolor
Bolor
2020-08-29 09:41

Өөрсдийгөө л хичээ бусад улс орны дотоод асууд�##� үсэрсэн цус мус энд падлий ч байхгүй

Ulaan bvsten Nominshigtgee
Ulaan bvsten Nominshigtgee
2020-08-29 15:38

Bayarllaa tand. Ene zuwhun ter zvvn jigvrt baigaa horchin harchin yastadiin nutaglah Tung-liao hotd bish buh Ueur-mongoliig numruud irlee. Oiriin neg doloo honogt shiliin gol dayaaraa bosoltsoj esrgvvtsej baina. Buren erhet ulsiin dotoodiin asuudald gar durih hetsvv gej olonh hvmvvs tsaargaldag baih... gehdee ene heden muu uwur mongolchuud tani uregdeed duuswal mongol bichigiin uw ulamjilal mash ih uregdej svidenee gegchiig bodoosoi gej zalbirch bnaa. Turluh helee aldah ayult har darlaltai yag uwur mongolchuud bid nvvrleed bn.

Zochin
Zochin
2020-08-30 23:50

Zaassss ter iluu dutuu gadnii yaah ni er ni ta nart ymar hamaatai yum. Oorsdiihoo uchriig olj chadahfu hevtjiij zugeer. Uste tolgoinoos chin ih asudal ergen toiron chin bna tiim bhad bitgii eliircgee ta nar.

Emgenel
Emgenel
2020-08-31 08:45

Iim deerengui bj bolohgui ee ene haytad. olon uls anhaaraldaa avaasai hoorhii ovor mongolchuud

Монгол
Монгол
2020-09-01 00:33
Reply to  Emgenel

Олон улсын анхаар�##�д оруулахын тулд бүх монгол үндэстэн дуугарах ёстой. Бид нар чинь нэр цуутай ардчилсан улсын эрх чөлөөтэй иргэд. Бүгд сан�##�аа бичээрэй.

Зочин
Зочин
2020-09-01 09:50

Хятадын шээснүүдийг Монголоос хөөвөл яасийн Монгол улс бол бүх Монголчуудын цөм тийм болохоор Монгол бичгээ хэрэглэж хоёрдахь хэлээ англи хэл болгоё. Бид өөрсдөө Монгол бичгээр бичихгүй кириллээр бичиж байж бусдыг шүүмжлэх хэрэггүй. Өвөрмонгол бол биднээс илүү бичиг соёлоо хадг�##�ж байгаа тэд хүний эрхшээл дор тэмцэж амьдарч байхад бид жаргаж хэрэлдэж амьдарч байна ичицгээ өмхий МАН-д доромжлуулаад зүхээд сонгоод хөгийн царайлаад байхаасаа ич

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-09-01 19:55

Монголын хэсэг зохиолч, хэл бичгийн эрдэмтэн, идэхтэй з�##�уучууд сан�##� нийлж БНХАУ-ын дарга эрхэмсэг ноён Ши Жинпинд ил захиа бичиж, Өвөрмонгол хүүхдүүд монгол хэлээрээ хичээл хийх боломжийг хаасан �##�даатай бодлогыг з�##�руулахыг сан�##� болгохоор зэхэж байна.

Хятад
Хятад
2022-04-26 18:21

Монгол улс анх Хятадад харья�##�агдаж байсан.Зөвлөлтийн өдөөн хатг�##�гаас болж одоо хоёр хуваагдсан.Монгол Манж нар ч Хятадыг захирч байсан, Хятад Монгол хоёр нэг гэр бүл. ЗХУ маш муу

Хятад
Хятад
2022-04-28 08:57

Монгол Хятадад харья�##�агддаг байсан, та нар нүгэлтнүүд, худ�##� түүх

Холбоотой мэдээ

Back to top button