НИЙГЭМНийгэм мэдээ

Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээг танилцуулж байна

2026 оны зургаадугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Зургаадугаар сарын 9-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.

Хур тунадас: Зургаадугаар сарын 05, 06-нд нутгийн зарим газраар, 07-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

  • Хур тунадас: Зургаадугаар сарын 06, 07-нд бага зэргийн бороо, 08-нд бороо орно.
  • Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
  • Агаарын температур: Шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Boldamar
Boldamar

Zun boloh gej zovoodog bolj dee

Гэрэлхүү
Гэрэлхүү

Улаанбаатар хотод хэд хоногийн цаг агаарын мэдээ оруулчихсан юм?

Цаг уур
Цаг уур

Улаанбаатарт далайн шуургатай галт уул дэлбэрэх магадлалтай гэсэн бав уу

Холбоотой мэдээ

Back to top button