Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын засгийн газар 17 настай британи хүүд хориг тавьжээ

Александр Браудер нэртэй 17 настай британи хүү ОХУ-ын дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг крипто мөнгө угаах сүлжээний талаар нийтлэл бичсэн юм. Түүний нийтлэлийг “Henry Jackson Society” тинк танк гуравдугаар сард нийтэлжээ. Тэрхүү нийтлэлдээ Александр ОХУ, Иран, БНАСАУ зэрэг орнууд 350 тэрбум гаруй ам.долларыг крипто зах зээл ашиглан угаасан болохыг илчилсэн байна.

Тэрбээр нийтлэлдээ А7А5 нэртэй рублиэр нэрлэсэн стэйблкойн нь барууны орнуудад тулгарсан крипто зах зээлээр дамжуулан мөнгө угаах асуудлын нэг болоод байгааг дурджээ. Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яам түүнийг гүтгэлэг, худал мэдээлэл тараасан хэмээн хориг тавьсан байна. Тэрбээр Их Британийн дөрвөн иргэний хамт ОХУ руу нэвтрэх боломжгүй болсон аж. Александр өөрийнхөө сошиал хуудас дээрээ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын хоригт орсон нь хүндэтгэлийн медаль мэт явдал гэжээ. Тэр “Авлигыг илрүүлснийхээ төлөө авторитар дэглэмийн хоригт орсон дэлхийн анхны өсвөр насны хүүхэд болж байгаадаа баяртай байна” гэж бичсэн юм.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button