АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трампыг сөрж ОХУ-д хориг тавихыг дэмжжээ
АНУ-ын Төлөөлөгчдийн танхим пүрэв гарагт /2026.06.04/ санал хураахдаа ОХУ-ын эсрэг шинэ хориг тавих хуулийн төслийг дэмжжээ. Төлөөлөгчдийн танхимыг Бүгд найрамдах нам удирддаг учир уг санал хураалт тус намын зарим гишүүн Трампыг сөрөхөд бэлэн гэдгээ харуулсан явдал болов.
Тодруулбал Төлөөлөгчдийн танхим “Ukraine Support Act” буюу “Украиныг дэмжих хууль”-ийг 226:195 саналын харьцаатай дэмжжээ. Бүгд найрамдах болон Ардчилсан намын зарим гишүүн тус хуулийг хүчээр батлах өргөдөлд гарын үсэг зурж эхэлсэн байна.
Лхагва гарагт /2026.06.03/ Төлөөлөгчдийн танхим Трампыг сөрсөн өөр нэг алхам хийсэн юм. Тодруулбал Конгрессын зөвшөөрлийг авч дайн зарлахгүй бол Иранаас цэргүүдийг татаж, мөргөлдөөнийг зогсоох хуулийн төслийг төлөөлөгчид дэмжжээ.
“Украиныг дэмжих хууль”-ийг одоо Сенатын танхим дэмжих ёстой. Гэвч тус танхимыг удирддаг Бүгд найрамдах намын хууль тогтоогчид ОХУ-ыд хориг тавих хуулийн төсөл дээр санал хураалт явуулахаас татгалзаж ирсэн. Сенатын танхим дэмжлээ ч гэсэн Трамп тус хуулийг хориглох магадлалтай юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.