Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Ираны дээд удирдагчтай уулзаж болно гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2026.06.04/ мэдэгдэл хийхдээ Ираны Дээд удирдагч Аяатолла Можтаба Хамэнэйтэй уулзах нь нэр төрийн хэрэг байх болно гэжээ. Трамп Цагаан ордонд мэдэгдэл хийснийхээ дараа сэтгүүлчдээс асуулт авч байсан юм. Тэр үеэр нэгэн сэтгүүлч түүнээс Можтаба Хамэнэйтэй уулзах эсэх талаар асуужээ. Үүнд Трамп хариулахдаа “Хэрвээ бид дайныг дуусгах тохиролцоонд хүрч чадвал уулзаж болно. Энэ тал дээр надад асуудал байхгүй” гэсэн байна.

Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил нар Иранд цохилт өгч Можтаба Хамэнэйн аав Аяатолла Али Хамэнэй болон түүний гэр бүлийн бусад гишүүдийг хөнөөсөн. Үүний дараа Можтаба Хамэнэй Ираны шинэ дээд удирдагчаар томилогдсон юм. АНУ, Израилын цохилт өгч гэр бүлийг нь хөнөөсөн ч гэсэн уулзалт болбол Хамэнэй мэргэжлийн хандах байх гэж Трамп хэлжээ.

Эх сурвалж: CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button