Н.Учрал, Б.Пүрэвдагва нар махны үнийг тогтворжуулна гэсэн ч улам өсөж, үхрийн мах зах дээр 33-39 мянгатай байна

Нөөцийн махны хомсдолтой холбоотойгоор Х.Нямбаатар огцорсон. Тэр цагаас махны үнийн өсөлтийг тогтворжуулна, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал ч, шинэ Хотын дарга Б.Пүрэвдагва ч мэдэгдсэн. Гэтэл махны үнэ буурч, тогтворжих битгий хэл өдөр өдрөөр өссөөр үхрийн цул мах зах дээр 33-39 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.
Иргэдийн зүгээс үхрийн махны үнийг айгаад асуусангүй, хонины мах 26-27.5 мянган төгрөгөөр авсан тухайгаа ярьсан юм.
-Үхрийн махны үнийг айгаад асуусангүй. Хонины мах 1 кг нь 27.5 мянгатай байна-

Иргэн Болд: Хонины мах 27.5 мянгатай байна. Үхрийн махны үнийг айгаад асуусангүй. Бид нар үндсэн хуулиндаа төрийн зохицуулалттайгаар зах зээлийн эдийн засгийг хөгжүүлнэ гэж заасан. Төр юу зохицуулдаг юм бэ гэхээр үнийн дээд хязгаарыг зохицуулдаг. Гэтэл манайд тийм зүйл санах, сэдэх зүйл ерөөсөө байдаггүй. Урсгалаараа, дуртай нь юу гэж хэлнэ, тийм л амьдрал явж байгаа шүү дээ. Бид юуны тулд уудам дэлгэр газар нутагтай, 60-70 сая малтай байдаг юм. Хүн өөрт байгаа давуу юмаа ашиглаж байж Улс орон хөгждөг болохоос биш бусдын хараат байдлаар, бусдын ам харж улс эх орон хөгжинө гэж ерөөсөө байхгүй.
1кг гаран мах авлаа. Монгол хүн учир өөхтэй маханд дуртай. Хэдэн хавирга аваад л явж байна. Бид нарын авдаг тэтгэвэр тэтгэмж хэд билээ, монголчуудын хамгийн гол хэрэглээний зүйл бол гурил, мах, цагаад идээ гурав. Үүнийг төрөөс зохицуулдаггүй. Урсгалаараа авдаг. Энэ бол маш буруу эдийн засгийн арга барил.
Үхрийн мах ₮34 мянга, хонины мах ₮27.5 мянга. Энэ бол харамсалтай. Монгол Улс дээрээ удирдлагагүй юм шиг л байна.
Ард түмэн бол одоо дарга, удирдагч нарын үгэнд итгэхээ больчихсон шүү дээ. Зурагтаар том том ярьцгаана. Зарим нь толгойгоороо хариуцна гээд ярина. Үнэндээ хариуцлага гэх зүйл Монголд байхгүй. Аль 1992 оноос л хариуцлагын жолоо цулбуураа тавиад туучихсан. Хууль эрх зүйн тогтолцоо ер байхгүй. Хэн дуртай нь юу гэж ярьсан ч хамаагүй. Хариуцлага хүлээнэ гэж байхгүй. Ийм л байгаа.
-Би жижигхэн хоолны газар ажиллуулдаг л даа. Гэхдээ мах өсөөд байхад хоолны үнээ нэмж чаддаггүй. Ажиллахад хүнд л байна. Хэрвээ хаалгаа баривал тодорхой тооны хүмүүс ажилгүй болно-

Иргэн: Мах үнэтэй байна. Долоо хоногийн өмнө хонины цул мах авсан. Тэгэхэд ₮25.5 мянгаар авч байсан. Өнөөдөр гэхэд ₮27.5 мянга болсон байна. Үхрийн мах ₮32 мянга байсан. Одоо хамгийн хямд нь ₮33 мянга болсон байна.
Ийм үнээр мах худалдаж авах нь бэрхшээлтэй. Цалин мөнгө, тэтгэвэр тэтгэмж ямар билээ. Ажилтай улсууд гайгүй байх. Тэтгэврийн хөгшчүүлд хэцүү байна. Хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг билээ. Манай Монгол мал, махны орон байж мах нь өндөр үнэтэй байгааг гайхдаг.
Би жижигхэн хоолны газар ажиллуулдаг л даа. Гэхдээ мах өсөөд байхад хоолны үнээ нэмж чаддаггүй. Ажиллахад хүнд л байна. Хэрвээ хаалгаа баривал тодорхой тооны хүмүүс ажилгүй болно. Хуучин цагт дулаахаар махны үнэ буурдаг байсан. Одоо цаг агаар ч гэсэн хүйтэн сэрүүн, махны олдоц ховор байна. Хэлж мэдэх юм алга байна. Махны үнэ буурвал ард түмний амьдрал арай гайгүй болно.
Үйл ажиллагаагаа тогтвортой барихын тулд үнэтэй хоолны орцоо 50 гр буулгасан. Харин жижиг хоолны үнэ хэвээрээ. Мах үнэд орсон ч арайхийж 1000 төгрөг л нэмсэн. Маш хэцүү байна.
Би махаа долоо, долоо хоногоор авдаг. Урьд нь махны үлдэгдэлтэй байдаг байсан. Сая юу ч үгүй болоод л орж ирлээ. Махаа авах хэцүү байна. Гайхаад л явж байна.
-Малтай Монгол, махгүй Монгол болоод дуусаж байна-

Иргэн: Мах үнэтэй байна. Хонины мах 26 мянгаар авлаа. Үхрийн махны үнэ сонирхсонгүй. 3кг гаран хонины мах аваад л 80 мянга гараад явчхаж байна. Ам бүл ихтэй айлд хоёр л хонох байх. Манайх цөөхөн ам бүлтэй учир дөрөв хоночих байх. Малтай Монгол, махгүй Монгол болоод дуусаж байна.
Нөөцийн мах бол олдоогүй. Энэ зун, өвөл олдсонгүй. Нэг хүнд нэг ширхэг мах өгч байсан. Оочирлосон чинь "дуусчихлаа" гэдэг. Том шуудайгаар нэг авч ирээд л дуусчихдаг. Тэтгэврээс тэтгэврийн хооронд, зээлээс зээлийн хооронд л байна.
Би 10 гаруй сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй. Сардаа зээлээ төлөөд үлдэгдэл нь 100 мянгыг авдаг. Хамгийн хямд гээд хэсэг тахианы мах авч идсэн. Гэтэл сайн идэш болохгүй юм билээ. Бусад хэрэглээгээ бол авч дийлэхгүй л байна. Ер сүүтэй цайгаа чанаж ууж чадахаа больсон. "Утаа болсон".
ҮСХ-ны хамгийн сүүлчийн буюу |2026.06.02|-ны өдрийн судалгаагаар,
- Хонины ястай мах 27.6 мянга,
- Үхрийн ястай мах 33.7 мянга,
- Үхрийн цул мах 37.8 мянга,
- Адууны ястай мах 18.5 мянга,
- Ямааны ястай мах 21.6 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.
Том зургаар нь харвал гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 2 хувиар, өнгөрсөн долоо хоногоос 1.4 хувиар өссөн дүнтэй байгаа юм.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөөцийн мах нь ч олдохгүй үнэ нь ч буухгүй юм
махны экспортоо зогсоо.хөдөө аж ахуйн сайд байсан ж.энхбаярт арга хэмжээ авах хэрэгтэй.
Mahnii une togtvorjuulna geed yariad baisan yasan be
Том том амлалт биш бодит үр дүн хэрэгтэй байна
Өдөр бүр үнэ нэмэгдэж байгаа юм шиг санагдах боллоо
Махны үнийг Учрал биш хятдууд мэддэг болоод байна гэдгийг ухаарахгүй юм даа
odoo ooroo ogtsrooch
Нямбаатарыг махнаас болж хамаг ажлыг нь үгүйсгэж буулгасан Одоо Учрал өөрсдөө явцгаа
махны экспортоо зогсоо.ард түмний идэх аягатай хоолыг булааж авч хужаа нарт хямд үнээр экспортлох шийдвэр гаргасан хөдөө аж ахуйн сайд байсан ж.энхбаяр,бадамсүрэн нарт арга хэмжээ авч,хариуцлага тооцох хэрэгтэй.монгол хүн махгүй яаж амьдрах юм.одоо хот болон аймаг,суурин газруудад хоолгүй болсон айл өрхүүд их болж,монголд өлсгөлөн нүүрлэх аюул ойрхон байна.ерөнхий сайд махны экспортоо хурдан яралтай зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Малтай улс байж махаа ийм үнэтэй иддэг нь эмгэнэлтэй юм аа
Үнэ буулгана гэсэн хүмүүсээс хариуцлага нэхэх хэрэгтэй
Tetgeveriin humuust hamgiin hund tusaj baina daa
Хонины мах хүртэл 27 мянга болсон гэхээр арай л байна
Maltai Mongol mahgui Mongol bolj baina gedeg unen yum daa
Ajil hiideg humuus hurtel hund bolson bol tetgevert garsan humuust buur hetsuu
Махны үнэ өсөхөөр бүх хоолны үнэ дагаад өсдөг
Jijig hoolnii gazruud hamgiin ih daramtand orj baina
Mah avah geheer tsalin hed honogiin dotor duuschih geed baina
Тэтгэвэртэй хүмүүсийн амьдрал үнэхээр хүнд болжээ
Nootsiin mah gej yariad baisan ni haana baina
Махны нийлүүлэлт дээрээ анхаарахгүй бол бүр дордоно
Одоо ёстой улаан махны хариуцлага тооцож огцоруулах хэрэгтэй
Худалч, поп Ухрал огцор
Сүүлийн 3 сонгуульд буюу 12 жил засагласан засаг төрийн бодлогын харалган байдал ийм байдалд оруулж байна.Бидний өөрсдийн хийж буй сонголт шүү дээ.Одоо яая гэхэв.Адаг сүүлдээ аяганд орох мах багаслаа.
Махны үнэ буугаад байгаа гээ биз дээ,аан 34мянгаас 39 мянга болж буусан юм байна.Гайхамшигтай,урд ч хожид ч давтагдахгүй явдал болж.
МАН-ыг Монголд хориглож 100 000 иргэнийхээ амь насыг нэхэж Гаагийн шүүхэд өг.
хятад руу мал,мах экспортлохыг зогсоовол махны үнэ хурдан бууна.хятадууд монгол улс мах чөлөөтэй экспорлох болсноор,намар манай малчдаас хямд үнээр мал,махын худалдаж аваад хятад руу экспортлож аваад явсан,одоо малчдын хотонд төлөг,борлон мэтийн залуу мал улдэж,хавар нядлахаар эр хонь,сэрх,ухэр шар улдээгуй болохоор монголд мах өсөхгүй яах юм.учрал,пурэвдавга хоёр хямдхан мах,малыг хаанаас олж ирэх юм.намар дэлхийд байхгүй хямд үнээр мал,махыг хятадууд аваад явсан юм чин одоо хичнээн дарга даамалуудыг ажлаас чөлөөлсөн хямд мах олдохгүй.тийм учраас одооноос эхлэн мал,махны экспортыг зогсоож,хятад руу мах гаргахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй.тэрбум хятадыг манай монгол махаар хангаж чадахгүй шүү дээ.хэдэн жилийн дараа мал чүгүй,мах ч үгүй болно.махыг экспортлохыг чөлөөлсөн хаа-н сайд асанж.энхбаяр,бадамсүрэн нарт хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.
ганцхан 7 хоног мах авахаа л байчихалдаа малнуудаа. тэгвэл бараг үнэгүй мах дараа нь олдоно шүү.
Бүх юмны учир ЭДИЙН ЗАСАГ гэдэг үгний нууц, шидэт, чөтгөрлөг,далд амин чанарт байна.Амьд хүмүүс бус,амьгүй эд хөрөнгө буюу капитал буюу виртуаль буюу хийбодь мөнгө хэлбэрт "нууц далд гар" бүхнийг эрхшээж буй учир амьд хүмүүс засаглаж,залж чадахаа больж амьгүй эд хөрөнгө нь амьд хүмүүсийг засаглах болсон учир нөөцийн махнаас эхлээд салтааны хавчуурга, харваагүй пуужин,хаяаагүй байж хий зарлагдсан бөмбөг гээд дайн хүртэл хийж бизнес хэмээх луйвар хийдэг даяаршилд хүн төрөлхтөн автаж, хүний эрхийн дээр эдийн эрх гацчихаад хүчиндэн уухилж байгаад бүх учир начир байна. Иймээс 50к нөөцтэй чавганц салтааны хавчуурга дамлахаас авахуулаад 5 их наяд доллартан Трамптай хуйвалдан пуужин хий зарлагдуулж дайнаар бизнес (луйвар) хийх хүртэл бие биенээ шулж мөлжиж, хүн хүндээ чоно болсон КАПИТАЛИЗМ ийм боллоо.....Ийм учрыг 800 жил өмнө Сорхагтин бэхи анх олж хараад "хүний эрх биш эдийн эрх байна, Эдээр засаглах энэ мунхаглал" гэсэн бол 150 жил өмнө Маркс "хүн капиталын боолчлолд автжээ" хэмээжээ.Махны үнэ, бүх юмны үнэ өсөх нь капиталынхаа боол болж хүн чанараа гээсэн бизнесмен хэмээх жижиг том бүх луйварчдад ашигтай.......!!!!!!!!
Учрал худалч юмаа