Улс төрийн халуун сэдэв

"Онтрэ" дээр хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэхгүй гэвэл 34 хувь дээрх АМНАТ-ийн хэмжээ 5 хувь дээр унана

УИХ-ын Хянан шалгах түр хорооны хийсэн Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон нээлттэй сонсголын дүгнэлтийн дагуу УИХ-ын 120-р тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгсөн.

Ингэхдээ зургаан агуулгыг үндэслэл болгосон бөгөөд менежментийн төлбөрийг бууруулах, Монголын талыг үр өгөөжийг нэмэгдүүлэх, "Онтрэ"-гийн эзэмшлийн Жавхлант, Шивээ толгой лиценз дээр төр 34 хувь эзэмших зэрэг агуулгууд бий. Эхний ээлжид Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ахалсан менежментийн төлбөрийг бууруулах ажлыг хэсэг уулзалт, хэлэлцээ хийж. Менежементийн хувь хэмжээг 9 хувиас 3.95 хувь болгож бууруулж, хэлэлцээг амжилттай хийж чадлаа гэх мессеж олон нийтэд өгөв.

Одоо урд үлдэж буй хэлэлцээнээс "Онтрэ"-гийн Жавхлант, Шивээ Толгой лиценз дээр Монголын төр 34 хувиа АМНАТ-өөр эзэмших асуудал хүлээгдэж буй.

"Онтрэ" оны эхний хагаст гаргасан тайландаа, хоёр лицензийн талбай дахь төрийн оролцооны асуудлыг холбогдох гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд хоёр талд ашигтай байдлаар шийдвэрлэхийн тулд Оюу Толгой ХХК болон Засгийн газрын ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллана гэж мэдэгдсэн.

Гэхдээ нэг асуулт гарч байна. Салбарын сайд Г.Дамдинням Ашиг малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Хуульд ашигт малтмалын боловсруулалтын түвшнээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ нь зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч хүдэрт 0-15 хувь, баяжмалд 0-5 хувь, бүтээгдэхүүнд 0-2.5 хувиар ногдуулан өөрчлөх зохицуулалтыг тусгасан.

Өнөөдрийн байдлаар, АМНАТ 5 хувь дээр олон улсын зах зээл дээрх зэсийн ханштай уялдуулж,

  • Тонн нь 5000 ам.доллар бол суурь 5 хувь,
  • 5001-6000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 16 хувь,
  • 6000–7000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 17 хувь,
  • 7000–8000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 18 хувь,
  • 8000–9000 ам.доллар бол суурь 5 хувь дээр 19 хувь,
  • 9000-аас дээш бол суурь 5 хувь дээр 20 хувь,
  • Зэсийн цэвэр катод бол суурь 5 хувь дээр 15 хувь гэх байдлаар тогтоосон байдаг. 

Ингэхээр шинээр өргөн барьсан хуулиар зэсийн АМНАТ одоогийнхоос буурна. Буурах талаар Г.Дамдинням сайд "Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын 34 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр заасан. Онтре дээр 34 хувиа бид үнэ төлбөргүй авна. Түүнийг тусгай АМНАТ-р оруулж болно гэсэн хуультай. Шинэ хуульд тэр эрх хэвээр байгаа. Хөндөөгүй. Хөндөхгүй" гэсэн тайлбар хийсэн.

Гол нь бид "Онтрэ" дээр 34 хувиа эзэмшихдээ "Оюу Толгой"-н хөрөнгө оруулалтын гэрээнд орсон заалтаар буюу шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийх шаардлагагүй болно гэж ойлгогдохоор.

Гэхдээ, хэрвээ бид "Онтрэ"-гийн хоёр лиценз дээр 34 хувиа эзэмшихдээ хуучин гэрээгээр явна гэвэл Оюу Толгойтой ижил тогтворжуулах гэрээний дагуу мөн л АМНАТ 5 хувь авах уу.

Эсвэл "Онтрэ" дээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ хийхээр бол одоогийн Г.Дамдиннямын өргөн барьсан шинэ өөрчлөлтийн дагуу бууруулсан хувиар АМНАТ авах уу гэдэг асуулт гарч ирж байна. Өөрөөр хэлбэл өмнө нь Рио Тинтогийн зүгээс "Онтрэ"-гийн хоёр лиценз дээр дахин хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлагагүй гэх байр суурийг илэрхийлж байсан нь АМНАТ-ийн хэмжээг одоогийн Оюу Толгой дээрх тогтворжуулах гэрээнийхээ дагуу явуулах сонирхолтой гэж харагдана.

Аль нь ч байсан Рио Тинтод ашигтай хувилбар мөн юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

34 huvia avna geed yariad baidag, harin ter ni bodit ashig bolj irgeded medregdeh ni hamgiin chuhal

Зочин
Зочин

Төрийн эзэмшил нэмэгдлээ гээд орлого нь багасчихвал ямар ашигтай гэж

Зочин
Зочин

AMNAT-iin huvi buurah ni yamar tootsoond undeslej baigaag il tod tailbarlah heregtei

Зочин
Зочин

Эдийн засгийн үр өгөөжөө тооцож байж шийдвэр гаргахгүй бол дараа нь харамсана шүү

Зочин
Зочин

Rio bol ashgaa l bodno, harin Mongoliin tal sain heleltseer hiih heregtei

Зочин
Зочин

Яг үнэндээ олон хүн энэ асуудлын нарийн утгыг ойлгохгүй байгаа байх

Зочин
Зочин

34 huvi gej sonsohod saihan ch ternees heden tugrug ulsad oroh ve gedeg ni gol asuult

Зочин
Зочин

Нэг хэсэг нь ашигтай гээд нөгөө хэсэг нь алдагдалтай гээд байх юм аль нь үнэн юм бол

Зочин
Зочин

Huuchin gereegeer yavah ni deer uu shinechleh ni deer uu gej mergejliin humuus ni sain yarimaar yum

Зочин
Зочин

Байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэд хүртэх ёстой шүү дээ

Зочин
Зочин

AMNAT bagasna gevel tusuvt oroh mungu bas bagasah yum bish uu

Зочин
Зочин

Geree heltselees bolood heden jil margah bish hurdan shiidverleed yavah heregtei

Зочин
Зочин

Тооцоогоо нийтэд дэлгээд харуулчихвал хүмүүсийн эргэлзээ багасах байх

Зочин
Зочин

Bi lav yamar huvilbar ni Mongold iluu ashigtai ve gedgiig sonsoh huseltei baina

Зочин
Зочин

Ontre deer shine nuhtsul heregleh uu esvel huuchin ni uldeh uu gedeg l hamgiin sonin baina

Холбоотой мэдээ

Back to top button