Улс төрийн халуун сэдэв

Тойм: АН алхам урагшилж, У.Хүрэлсүх, Н.Учрал хоёрыг шахамдуулав

Улс төрийн хүрээнд энэ долоо хоногт хэд хэдэн үйл явдал анхаарал татна. Гэхдээ харагдах процессийн ард нь яг юу өрнөв.

Сөрөг хүчин дотор үүрээ зассан Ерөнхийлөгчийн жигүүрийнхэн гэж нэрлэгддэг 13 гишүүний нэг О.Амгаланбаатарын өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд олон нийтийн шүүмжлэл хүртээд зогсохгүй, өөрөө ч ичгэвтэр байдалд орлоо.

УИХ-ын дарга С.Бямбацогтыг налж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиа байнгын хорооны босго давуулах гэж зүтгүүлсэн ч ард нь Нарансэвстэйн боомтыг нээлгэх асар хөнөөлтэй ашиг сонирхол явж байгааг нь гишүүд ч сайшаасангүй.Чуулганы хуралдааны дундуур С.Бямбацогттой зөвлөлдөж хэсэг зогссон нь шууд дамжуулалтад өртсөн бөгөөд үүний дараахан ТББХ-н дээр унасан "Нэг эрийн гурван наадам" гэх агуулга бүхий хуулийн төслөө хэлэлцүүлэх асуудлаас хасуулах эсэхээр нь санал хураалт явуулуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэгэнт байнгын хороон дээр хэлэлцэх эсэхийг дэмжээгүй хуулийг дахин оруулж ирж, юмыг яаж мэдэх вэ гэдгээр санал хураалт явуулж үзнэ лээ.

Энэ бол УИХ-ын даргын хувьд ч С.Бямбацогтод муу жишиг. Нарансэвстэйг нээлгэх гэж чичирч яваа О.Амгаланбаатар наадмын тухай хуулиараа тал талын шахалт, шүүмжлэл амссаныхаа араас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөө ч мөн эгүүлэн татаж нэг үзээд, дахин өргөн барьсан.

Эндээс харвал О.Амгаланбаатарыг урдаа барьж Нарансэвстэйн боомтыг нээлгэх гээд яваа зарим нэг улс төрийн ашиг сонирхол хэвлэлүүдийн анхааралд өртөж, улмаар гишүүдийн олонхын дэмжлэг ч авахгүйг ойлгосон учраас түр амсхийлээ. Түүнийг "ноёны бөх" гэж нэрлэсэн нь Ерөнхийлөгчийн хүн гэж буй нь илт. Энэ удаад О.Амгаланбаатар гэдэг нэр ч хүртэл өөрөө ичмээр болчихсон тул өргөн баригдсан хуулиуд нь ч гавихаа больж байна. Ийм нэр, зүүсгэл өнөөдөр Ерөнхийлөгчтэй холбогдвол "нэрийн хор" тул цааш лавшрахаас нь өмнө МАН-ын бүлэг уг хуулиар нь ажлын 5 хоногийн завсарлага авчихав уу даа гэж харагдсан.

Харин нөгөө талд УДШ-ийн Ерөнхий шүүгчийн томилгоо анхаарал татаж, Д.Ганзоригийг улираах эсэх агуулга хөврөх зуур Ерөнхий шүүгчээр Ч.Хосбаярын нэр дуулдаж нэг үзээд эцэст нь Шүүгчдийн зөвлөлөөс Ерөнхий шүүгчид Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогтыг нэр дэвшүүлээд буй. Хэрвээ Д.Ганзориг улирвал С.Баярцогтын хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсаны хуваарь АН-ынхныг "намнана" гэсэн шууд хардлага сөрөг хүчинд үүссэн. Тиймээс ч АН-ын бүлгийнхэн чуулганы танхимаас ч тэр Д.Ганзоригийг улираахыг удаа дараа эсэргүүцсэн нь ерөнхийлөгчийн хувьд тааварлаагүй нөхцөл. Шүүгчдийн зөвлөлд ч улс төрийн нөлөөлөлд автаж, эрх мэдэлтний гар хөл болох замаар үүрэг даалгавар биелүүлэх гэж Ерөнхий шүүгчийг улираах гэж байна гэсэн эгзэгтэй нөхцөл байдалд Шүүх засаглалын нэр хүнд хөндөгдөж буй тул эцэст нь Ц.Цогтыг дэвшүүллээ.

Засгийн газрын тэргүүний хувьд Н.Учрал төсвийн тодотгол хийхгүй байх чухал үүрэг бий. Гэтэл хэдийнэ Сангийн сайд асан Б.Жавхлангийн амнаас "тодотгол бол тийм ноцтой, муу юм биш" гэх ухааны үгс унаж харагдсан нь одоогийн Засгийн газар төсвийн тодотгол хийхээр төлөвлөж буй гэж харагдав. Өнөөдөр Монгол Улсын төсөв 33 их наяд төгрөг буюу түүхэн дээд хэмжээндээ ирчихсэн. Хэрвээ одоо төсөвт тодотгол хийнэ гэвэл хүнд үе.

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед 2025 оны төсөвт ерөнхийлөгч бүхэлд нь хоригт тавьж байв. Учир нь тодотгол хийхээр оруулж ирсэн төсвөөс 2.1 их наядыг танаж, алдагдалгүй болгож, дахиж хэлэлцүүлснээр батласан. Энэ өнцгөөс харвал өнөөдөр төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөг байна. Ийм байхад Н.Учрал төсвийн тодотгол оруулж ирвэл ерөнхийлөгч хэрхэн хүлээж авах бол, кабинетын тэргүүний хувьд Ерөнхий сайд ч өөрөө 100 хоног нь болоогүй байхад чадамжгүйгээ нототгох болчихно зэрэг хүндрэл үүсээд буй.

АН-ын бүлэг төсвийн тодотголыг яагаад ч авч хэлэлцэхгүй тул арга ядахдаа Н.Учрал Ж.Баярмаа нарын 32 гишүүний өргөн барьсан ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулах хуулийн төслийг дэмжээд өгье, юутай ч Төсвийн хүрээний мэдэгдлээ олонхиор батлаад авъя гэсээр С.Бямбацогт арай гэж ирц бүрдүүлэн барин дэмжүүлж, алх цохисон.

Өөрөөр хэлбэл, яг одоогийн нөхцөлд гурван Засгийн газар дамнан сэлгэсэн МАН, Ерөнхий сайд, ерөнхийлөгчид аль алинд нь тал талын эвгүй байдал бий болчхоод байна. Ийм эмзэг байдал дээр нь АН сөрөг хүчний хувьд ч УИХ дахь бүлгээрээ ч урагш довтолгосоор, УДШ-ийн Ерөнхий шүүгчийг ерөнхийлөгчийн хүслээр улираасангүй. Нам дотроосоо ерөнхийлөгчид үйлчилж, тал засан хормойдож гүйдэг О.Амгаланбаатарыг ч бүлгийн залуучууд нь ичээж, Ерөнхий сайд нь төсвийн хүрээний мэдэгдлээ батлуулж чадахгүй дээрээ иртэл тэд гүрийж үзэв.

МАН одоо Засгийн газраа эвтэйхэн авч явах сүүлчийн арга дээрээ арай ядан дэнжигнэж, ерөнхийлөгч ч нэр сүрээ элдэв асуудалтай хутгачихалгүй 2027 оны сонгууль хүргэх зэрэг сорилтуудын дунд АН харин алхам алхмаар урагшилсаар байна.

Сонгуулийн өмнөх солиорол, хөөрлөө дарж, энэ хэмнэлээрээ урагшилж чадвал АН-д боломж бий. Гэхдээ О.Амгаланбаатар шиг эрх баригч намыг, тэр тусмаа эрх мэдэлтнийг тахимдаж явдаг гишүүдээсээ салж чадвал бүр ч их ирээдүй бий.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АН арай л идэвхтэй сөрөг хүчин шиг ажиллаж эхэлж байгаа харагдаад байна

Зочин
Зочин

MAN dotor ni ch ter gadnaas ni ch shahalt ihseed baigaa yum bish uu

Зочин
Зочин

Төсвийн алдагдалтай байж дахиад тодотгол ярина гэдэг л хүмүүсийг хамгийн их түгшээж байна

Зочин
Зочин

AN ene ercheeree yavbal songuuliin umnu onoogoo avah bolomj haragdaj baina

Зочин
Зочин

Улс төрчид хоорондоо тэмцэхээс илүү эдийн засгаа л босгоосой доо

Зочин
Зочин

Tsag hugatsaany huvid harahad erh barigchdad amargui ue irjee

Зочин
Зочин

Шүүхийн томилгоо улс төрөөс ангид байх ёстой гэж боддог

Зочин
Зочин

Neg heseg ni erh medlee hadgalah geed nogoo heseg ni onoogoo avah geed l uzeltsej baina daa

Зочин
Зочин

Сүүлийн үед УИХ дээр илүү сонирхолтой өрнөлүүд гарч байна шүү

Зочин
Зочин

Yag unen bol AN buleg ni hamgiin zohion baiguulalttai haragdaj baina

Зочин
Зочин

Ерөнхийлөгч, Засгийн газар хоёрын харилцаа үнэхээр ямар байгаа бол

Зочин
Зочин

Uls turiin toglolt ih baina gehdee irgediin amidral deer l ur dun ni tusdag

Зочин
Зочин

Төсвийн сахилга бат гэдэг зүйлээ бүгд л ярьдаг мөртлөө хэрэгжүүлдэг хүн цөөхөн юм

Зочин
Зочин

Songuuli oirtson uchraas taliin humuus ni bugd idevhjij ehelj baina

Зочин
Зочин

АН-ын хувьд боломж гарч байгаа нь үнэн байх аа

Зочин
Зочин

Ediin zasag ni hetsuu baihad uls turiin onoony tuluu l tulaldaad baih yum

Холбоотой мэдээ

Back to top button