Фронт дээрх санаачилгыг Украин гартаа авсан тул ОХУ агаараар халдаж байна
ОХУ сүүлийн үед Украины томоохон хотуудад хүчтэй агаарын цохилт өгөх болсон. Шинжээчдийн үзэж буйгаар тавдугаар сард Орос фронт дээр гаргаж буй ахиц нь бараг зогсонги байдалд орсон тул Москва агаараар хүчтэй цохилт өгч байна.
Мягмар гарагт /2026.06.02/ ОХУ Украинд хүчтэй агаарын цохилт өгсний улмаас 23 хүн амь үрэгдэж, 130 гаруй хүн шархадсан. Энэ халдлага Москва нэг сарын хугацаанд Киевт өгсөн гурав дахь томоохон цохилт болсон юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецк болон Луганск мужуудыг багтаасан Донбасс бүсийг бүхэлд нь хяналтдаа авахгүй бол дайныг дуусгах боломжгүй гэж хэд хэдэн удаа мэдэгдсэн. Одоогийн байдлаар Украин Донецк мужийн тавны нэг орчим хувийг хянадаг, эзэмшиж буй газар нутгаа өгөхөөс эрс татгалздаг.
Оросын цэргүүд Донецк мужийн фронт дээр маш удаан явцтай урагшилж, байлдааны талбар дээр Украин санаачилгыг гартаа авсан нь ирээдүйд энхийн хэлэлцээ хийхэд Кремлийн байр суур сулрахад хүргэж болно гэж шинжээчид үзэж байна
Мөргөлдөөн судалдаг Финландад төвтэй "Black Bird Group"-ийн хамтран үүсгэн байгуулагч, шинжээч Жон Хелин нөхцөл байдлыг дүгнэхдээ "Ерөнхий дүр зургаар харвал, оросууд эрчээ мэдэгдэхүйц нэмэгдүүлэхгүй бол энэ онд Донбассыг бүхэлд нь эзлэх зорилгодоо хүрэхгүй байх магадлалтай" гэсэн байна.
"Black Bird Group"-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол ОХУ тавдугаар сард 82 км2 газар эзэлжээ. Харин дөрөвдүгээр сард 94 км2, гуравдугаар сард 25 км2 газар нутаг эзэлсэн юм.

Харьцуулахад өнгөрсөн оны мөн саруудад ОХУ 538 км2, 226 км2, 185 км2 газар нутаг эзэлжээ. Үүнээс харвал энэ жилийн үзүүлэлт өнгөрсөн оныхоос эрс ялгаатай байна. Харин Украин гуравдугаар сард 34 км2, дөрөвдүгээр сард 119 км2, тавдугаар сард 259 км2 газар нутаг эзэлжээ.
Вашингтонд төвтэй Дайныг судлах хүрээлэн (ISW) мэдээлснээр сүүлийн долоо хоногуудад ОХУ Киев болон бусад хотууд руу агаарын цохилт эрчимтэй өгч буй нь тулааны талбарт гарч буй бүтэлгүйтэл болон Украинаас Орост өгч буй цохилтын нөлөөнөөс анхаарал сарниулах зорилготой аж.
Лхагва гарагт /2026.06.03/ Украины Санкт-Петербург хотын газрын тос экспортлох терминал руу цохилт өгсөн байна. Тус хотод жил бүр болдог Олон улсын эдийн засгийн томоохон чуулган эхлэхээс хэдхэн цагийн өмнө цохилт өгсөн нь Кремлийг эвгүй байдалд оруулах зорилготой үйлдэл юм. Кремль лхагва гарагт мэдэгдэл хийхдээ Санкт-Петербургийнх шиг халдлагуудын хариуд Украинд системтэйгээр цохилт өгнө гэжээ.
“ISW” мягмар гарагт нийтэлсэн тайландаа "Путин Украины тэмцэх хүсэл зоригийг мохоож, өөрийнхөө сул дорой байдлыг нуухын тулд Киевт хүчтэй цохилт өгч байна" гэж бичжээ.
Москва энэ хаврын довтолгоогоо Донбасс дахь Украины цайз хэрэм гэгддэг Славянск, Краматорск8 Костянтинивка зэрэг хотуудад анхаарч явуулж байгаа.
1,200 километр үргэлжлэх Украины дайны фронтын шугам нь дроны улмаас үхлийн бүс гэгддэг болсон. Мэдээлэл цуглуулах болон бөмбөгдөгч дронуудын нисдэг тул цэргүүд олноороо урагшлахад хүндрэл тулгардаг. Тийм учир фронтын шугам дээр хоёр талын цөөн тооны цэргүүд хоорондоо хэдэн километрийн зайтай байрласан байдалтай байгаа юм.
Энэ долоо хоногийн эхээр Украины нээлттэй эх сурвалжийн "DeepState" бүлэг мэдээлснээр, ОХУ тавдугаар сард дайралтын тоогоо 37.5 хувиар нэмэгдүүлжээ. Гэсэн хэдий ч фронт дээрх ахиц нь удааширсан байна.
Украины ахиц дэвшлийн тухайн мэдээлэл хоцорч байгаа тул 2023 оны зунаас хойш анх удаа Оросын эзэлсэн газар нутгаас илүү их газар нутгийг буцааж авсан байх магадлалтайг “DeepState” дурджээ.
Фронтын шугам дээр Украин санаачилгыг гартаа авсан нь найман хүчин зүйлээс үүсэлтэй гэж Питтсбургийн их сургуулийн профессор Уильям Спэйниэл хэлсэн байна. Тэдгээр хүчин зүйлсийг жагсаавал:
- Цаг агаар: Дулаарч, хөрс гэссэн нь ОХУ-ын довтолгооны хурдыг сааруулахад тусалсан.
- Халхавч мод: Оросын цэргүүд нуувч болгон ашиглаж байсан ойн модны зурвасуудыг устгасан.
- Старлинк: ОХУ-ын цэргүүд фронт дээр Старлинкийн сүлжээ ашиглан интернэт ашиглах боломжгүй болсон.
- Телеграм: Оросын эрх баригчид тус платформ руу хандахыг хязгаарласнаар фронт дээрх цэргүүд харилцахад хүндрэлтэй болсон.
- Төмөр зам: Украины зэвсэгт хүчин ОХУ-ын арми ложистиктоо ашигладаг төмөр замуудад цохилт эрчимтэй өгч байгаа.
- Зэр зэвсгийн үйлдвэрүүд: Украин алсын тусгалтай дроноор ОХУ-ын зэр зэвсгийн үйлдвэрүүдэд цохилт өгч байгаа.
- Газры тосны дэд бүтцүүд: ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон терминалуудыг Украин эрчимтэй бөмбөгдөх болсон.
Мөн АНУ-д төвтэй Европын бодлогын дүн шинжилгээний төвийн ажилтан Матью Булег хэлэхдээ, барууны хориг арга хэмжээний улмаас ОХУ-ын машин механизм үйлдвэрлэх хүчин чадал нь буурч, бүх төрлийн зэвсгийн нөөц нь багасах асуудалтай тулгарч байна гэсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ “Үүсээд буй нөхцөл байдал Кремлийг дайны ашиг ба хохирлын тооцооллоо өөрчлөхөд хүргэж байгаа гэж бодож байна" хэмээжээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайн хурдан дуусаасай, энгийн иргэд л хамгийн их хохирч байна
Ene dain urgeljleh tusam tal buriin ard irged hohirch baina
Фронт дээр нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа бололтой
Oros Ukrain hoyr neg shirend suuj yarih tsag ni boljee
Энхийн хэлэлцээ л хамгийн зөв гарц юм даа
Medeelel bur ooroor tailbarlagdaj baina, unen baidal ni talbart l baina
Агаарын цохилт нэмэгдэх тусам энгийн хүмүүсийн амьдрал хэцүүдэж байна
Dronii dain gej yamar ih hugjsun yum be
Олон жил үргэлжилсэн мөргөлдөөнд ялсан тал гэж байхгүй мэт
Front deer heden km gazar avsan gej yarisan ch hunii ami hamgiin unetei
Украин сүүлийн үед илүү идэвхтэй болж байгаа харагдаж байна
Putin bolon Zelenskii neg shiideld hurvel sain daa
Дайны статистик өдөр бүр өөрчлөгдөж байх юм
Хэдэн зуун км газар нутгийн төлөө маш их үнээр тэмцэж байна
Horig arga hemjee Orost nuluulj baigaa bololtoi
Мэдээ унших бүрт хохирогчдын тоо өссөн байдаг нь харамсалтай
Дайны нөхцөл байдлыг харахад хэн нь эхэлж сульдсан нь нэг доороо асар их газар алдах эрсдэл байгааг харж болохоор байгаа юм байна даа