FIFA алдаагаар үнэгүй тасалбар авсан фэнүүдийг мөнгө төлөхийг хүсжээ
FIFA албан ёсны вэбсайтаар нь дамжуулж хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг үнэгүй авсан 60 фэний тасалбарыг хүчингүй болгожээ. Үүнийхээ дараа тэдгээр фэнүүдийг тасалбараа бүтэн үнээр нь худалдан авахыг тус холбоо хүссэн байна.
FIFА мэдэгдэл хийхдээ “Төлбөр төлөлтийн асуудлаас болж үнэ төлбөргүй тасалбар олгосон байна. FIFA ийм алдаа гарч, үүний улмаас үүссэн аливаа таагүй нөхцөл байдалд харамсаж буйгаа илэрхийлье. Эдгээр фэнүүдийн авсан тасалбарыг нөөцөлсөн байгаа учир тэднийг зохих хэмжээний төлбөрийг бүрэн төлөхийг уриалж байна” гэжээ.
Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ийн тасалбарууд урьд өмнө нь байгаагүй үнэтэй зарагдаж байгаа. FIFA үүнийгээ зөвтгөхдөө тасалбарын үнийг нэмснээр дэлхийн хөлбөмбөмгийн холбоодод спортыг хөгжүүлэх зорилгоор өгдөг мөнгөө ихэсгэж болно гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.