Ярилцлага

М.Нандин: Та нар өвөр монголчууддаа ХАЙРТАЙ ЮМ БАЙНА, ганцхан энэ л хангалттай

Сүүлийн үед ӨМӨЗО-ы Түнляао хотын бага, дунд сургуульд хятад хэлээр хичээл орж эхлэх болсон тухай сэдэв олны анхаарлын төвд байна. Бид өмнө нь уг асуудлаар, Монгол хэлээр “ярих” эрхээ хасуулсан Өвөр Монгол үрс та бидэнд хандан “хашгирч” байна, Өвөрлөгч Б.Болд: Хэрэв ҮНЭН БОЛ монгол хүүхдүүд 10-20 жилийн дараа МОНГОЛООР ярьж чадахаа болино,  БАРИМТ: Өвөр монголд хятад хэлийг ЭХ ХЭЛ болгон зааж, сургалтын ахицыг ӨДӨР БҮР тайлагнана контентуудыг бэлтгэн хүргэсэн.

Энэ удаа уншигчдыг Муумянган овогт Мэндбаярын Нандинтай уулзуулж байна. Тэрбээр 12 жилийн өмнөөс Монгол Улсад амьдарч буй. Түүний эхнэр, хүүхэд монгол иргэншилтэй ч тэр одоохондоо хараахан Монголын иргэн биш. Улс төрийн учир шалтгаанаас үүдэн хоёр цагийн турш хөөрөлдсөн бидний ярианаас хэсэгхэн хувь нь уншигчдад хүрч байна. БНХАУ-ын иргэншилтэй өвөрлөгчийн хувьд Монголын хэвлэлд нээлттэй яриа өгөх нь том зориг, багагүй эрсдэл билээ.


-ӨМӨЗО-ы Түнляао хотын нэг, долдугаар ангийн сурагчдад монгол хэлийг хоёрдогч хэл, хятад хэлийг эх хэл болгон заах шийдвэр гарсан тухай сэдвийг тойрч цаг үе эргэлдэж байна. Энэ мэдээг та хэзээ дуулав, яаж хүлээж авав. Таны байр суурийг сонсоод ярилцлагаа эхэлье.

-Мэдээлэлд залруулга хийхэд, яг одоогийн байдлаар БНХАУ-ын Намын төв хорооноос албан ёсны тамга тэмдэгтэй албан бичиг гараагүй байгаа. Энэ мэдээ хоёр, гурван сарын өмнөөс ардын дунд аман байдлаар түгсэн. Харин одоо хичээл эхэлж, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сурах бичгийг харсан байх. Мөн багш нарт сурган хүмүүжлийн газраас заавар, чиглэл ирсэн байгаа нь мэдээж. Тэгэхээр хичээл эхэлснээс хойш мэдээлэл илүү бодитой түгж эхлэв бололтой.

Миний үеийн, 1980-аад оны хүүхдүүд 1-3-р ангидаа монгол хэл, бичгээ үзээд, дөрөвдүгээр ангиас л сая хятад хэл үзэж эхэлж байсан. ӨМӨЗО-ы хуульд ч монгол хэл, босоо бичгээ албан ёсоор ашиглана гээд заачихсан байгаа. Гэтэл одоо яригдаж буйгаар 2021 оноос улс төр, түүхийн хичээлийг хүртэл хятад хэлээр заахаар болж гэж ойлгогдож байна. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Хүүхэд хоёрдогч хэлээр хичээл үзэж, түүнийгээ ойлгоно, эрдэм болгоно гэж хэзээ ч баймгүй зүйл. Жишээ авахад, намайг наймдугаар ангид байхад хятад багш англи хэл заасан. Миний эх хэлээр биш, өөр хэлээр заасан тул би англи хэлийг сайн сурч чадаагүй. Бид өнөөдөр Хятадын төрийг, намыг шүүмжилж буй хэрэг биш. Зүгээр л хэдэн үе, удмаараа монгол хэлээр хэлд орж, ярьж, бичиж, суралцаж ирсэн бидний хүүхдүүд хятад хэл дээр шинжлэх ухааны хичээл үзнэ гэдэг тамын далай байхгүй юу. Хэрвээ бидний уугуул хэл хятад байсан бол асуудал алга аа.

-Албан бичиг байхгүй гэдэг өнцөг нэлээд яригдсан. Бид үүнд холбогдох тамга, тэмдэгтэй тушаалыг орчуулж, баримтаар мэдээлсэн л дээ. Гэхдээ ер тэмцэл хурцдаж байна, үүнийг дарахын тулд Хятадын эрх баригчид танк, хуягт цэргүүд бэлтгэлээ гэхчлэн яг үнэн, худал нь үл мэдэгдэх яриа явсаар байна. Өвөр монголд нөхцөл байдал хэр хурцадмал байгаа юм бол?

-Өлгий болоод авсыг хүмүүн болгон өнгөрөөнө гэж үг бий. Өлгийнөөс авс хүртэлх энэ хугацаанд хүн бүрийн гүйцэтгэж барах учиртай үүрэг гэж бий. Үүн шиг аливаа улсын хаан, захирагч, ерөнхийлөгч хүмүүс тухайн улсаа засаглах, амар амгалан байлгах үүргийг хөлбөрөлтгүй хүлээдэг. Би өнөөдөр талхны мөнгөнд санаа зовж суухад Монгол Улсын Ерөнхийлөгч гурван сая монгол хүнд санаа зовж суух учиртай, бас л амаргүй үүрэг байгаа биз?

Тэгэхээр өнөөдөр БНХАУ-ыг барьж буй нам, засгуудын хувьд ч мөн адил хэрэг. Төр гүрнээ амар амгалан байлгахын тулд олон жижиг үндэстнийхээ ярьж байгаа хэлийг нэг адил болгох нь зөв үү гэсэн бодлого явдаг шиг. Хэл нь нэг болчихвол ойлголцоо, ярилцаа нь нэг болчих болов уу, ингээд улс гүрэн амгалан төвхнөх болов уу гэсэн бодлого... Гэхдээ үүнийгээ хэрэгжүүлэхдээ, “Хятад хэлээ сайн сур” л гэх нь зүй шүү дээ. Харин хятадаар хичээл орно гэж хүчлэх нь буруу үр дагавар дагуулж байна гэж би бодож байна. Чингис хаан дэлхийг эзэлсэн баатар, бүх дэлхийг монголоор яриулбал яриулахаар байсан биз дээ? Гэвч Их Монгол Улсын удирдлага дор байсан улс үндэстнүүдийн хэл, соёл нь, шашин шүтлэг нь устах биш харин улам төгөлдөржиж, хөгжсөн байдгийг эрдэмтэд нотолдог. Хэрцгий, харгис гэгдэж үлдсэн тэр хүн хүртэл өөр, ондоо соёлуудыг хүлээн зөвшөөрч, халдалгүй хүндэлж ирсэн байна.

Та ярьж байна, цэрэг цагдаа орж ирсэн гэгдлээ гэж. Надад тийм мэдээлэл байхгүй. Хэрвээ тийм бол улс орноо амгалан байлгахыг хүссэн засаглагчдын бодлогоос л өөрцгүй. Монголчууд минь эцсийн мөн чанартаа аливаа зүйлийг гаргалгааг зөв гаргаж, ухаан түвшин шийдэж чаддаг. Өвөрлөгчид тайван түвшин, талбиун ухаанаар хандах нь хамгийн зүйтэй.

-Хоёул ярианы сэдвээ жаахан өөрчлөх үү. Та Ар Монголд амьдрах шийдвэрийг яагаад гаргасан юм бэ. Хэзээ энд нүүн ирж, суурьшсан бэ?

-Яг мөн чанартаа бид өөрийн биедээ ч эзэн биш. Өөрөөр хэлбэл зүрх сэтгэл биднийг хөтлөн дагуулдаг. Би шийдэн зориод Ар Монголд ирээгүй, зүрх минь намайг хөтлөн дагуулсан. Би Монголд ирэхийг их хүсдэг байсан. Монголд ирээд, Чингис хааны хөшөөнд мөргөөд буцах юм сан гэж боддог байсан. Бүх өвөр монголчууд ийм бодолтой. Харин миний хувь ажилладаг компанийн маань удирдлага монгол дахь салбартаа намайг ажиллуулахаар томилсон тул энд ирж амьдрах боломж тохиосон.

Одоо 12 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Цаг хугацаа их хурдан байна аа. Анх ирээд би Улаанбаатар хотод, нэгдүгээр хороолдолд амьдардаг байсан. Нэгдүгээр, аравдугаар хорооллын зам ямар байлаа. Хөдөө орон нутгийн зам ямар байлаа. Би 21 аймгаар, бүгдээр нь явж үзсэн, ёстой зам, дэд бүтцийн сул хөгжлийг зовлогоороо туулж, мэдэрч байлаа. Гэтэл өнөөдөр Монгол Улс 21 дугаар зуунтай хөл нийлүүлэн алхаж байна. Зам нь засагдчихлаа, засаг төр нь ч сайхан байна /уйлав. Жаахан тайвшраадахъя гээд хэсэг тамхилав, Сурв/...

Аргагүй сая хоолой зангираад, тайвширлаа. Би үхээд нэг газар очно, эзэн Чингис хаантайгаа нүүр тулан уулзана гэж итгэдэг. Уулзах тэр агшинд би юу гэж хэлэх вэ хэмээн их санааширдаг. “За, миний хүү. Хүний хорвоо ямар байна. Баялаг уу?” гэж надаас асууна аа даа. Тэгэхэд нь, “Ийм байлаа даа. Үр нь ийм юмсыг хийлээ дээ. Би буруудаагүй биз дээ” гэж, ам бардам шалгалтаа өгчихмөөр байна.

2009 онд ирэхэд би ой гутсан. “Монгол Улсад ирлээ” гээд ирж байгаа шүү дээ, уг нь. Би анх ирсэн сэтгэгдлийнхээ тухай хэдэн жилийн өмнө сэтгүүлч Б.Сүйжинд нэлээд ярьсан. Иймд үүгээр нурших шаардлагагүй байх. Гэхдээ л сэтгэл маш их сонин болсон. Тусгаар тогтносон Монгол Улсад ороод иртэл босоо монгол бичиг хаа ч байгаагүй. Хаа сайгүй англи үсэг. Яг л гадаадад ирчихсэн мэт санагдсан.

-Энэ хугацаанд Монгол Улс хөгжиж, ганц ч болов зүйл дээр амжилт гаргаж буйг нүдээр үзэж, түүгээр бахархаад, эрхгүй таны нулимс гарч байна. Аав, ээж хоёр тань таныг хүмүүжүүлэхдээ Монголоо хайрлах сэтгэхүйг хэрхэн суулгаж өгсөн гэж боддог вэ?

-Миний ээж бурхан болсон л доо. Энэ хүн надад “Монгол” гэдэг сэтгэхүйг гүн бат суулгасан юм. Эмэгтэй хүний бие дотор үндэстэн бий болж байна шүү дээ, тэгэхээр. Миний ээж намайг бага байхад...Намайг багад байсгээд цахилгаан тасарчихдаг, тосон дэн бариад бид шөнийг өнгөрүүлдэг байлаа. Нэг өдөр дахиад л цахилгаан тасарчихсан, дэнгийн гэрэлд унтах гээд хэвтэж байхад ээж ярилаа. Тэр үед чинь бас “Чишш...” гэж ярина аа. Би тав, зургаан настай л байсан. Яагаад ч юм үүнийг маш тод санадаг. Ээж Боорчи, Тэмүүжин нарын үлгэрийг ярьж өгсөн. “Тэмүүжин найман шаргаа алдчихаад, Боорчитой замдаа таарч, морьдынхоо эрэлд гарч байгаа юм. Монгол хүн ямар агуу байна, миний хүү”. “Яасан гэж” хэмээн намайг асуувал, “Өглөөний өвсөн дээрх шүүдрийн мөрийг мөшгиж чадаж байна. Ямар их гярхай байна вэ” гэж хариулсан.

Цаанаа нэг миний сүнсэнд, уг сэтгэлд минь монгол гэдэг омогшлын үр хөврөлийг тарьж байгаа юм, ингэж. Ээж цааш, “Хулгайчдыг гүйцэж бариад харвалдав. Ингээд нэг л хулгайч үлдэв. Боорчи бол “Хөнөөчихье” гэж. Харин Тэмүүжин, “Явуул” гэв. “Манай адуун сүрэгт халдвал, бусдынхаа адил алагдана шүү гэж бусдадаа дамжуул” гэж хэлээд түүнийг явуулав”... Энэ бол философи шүү. Дайснаа тавьж явуулж байна шүү дээ. Миний ээж, энэ хэсэгхэн үлгэрийг ярьж өгөөд л Тэмүүжингийн сэтгэл зүйг таван настай хүүхдэд суулгаж өгсөн монгол ижий.

-Өвөрлөгчдийн маань асуудал сүүлийн хэдэн жил намжмал байв. Түнляао хотоос эхлэлтэй сэдэв үүнийг хөндөж, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнууллаа. Өвөр Монголд өрнөж буй үйл явдлыг хараад танд ямар нэг зүйл болох гээд байх шиг зөн мэдрэмж төрж байна уу?

-Тийм ээ... Монгол угсаатай болгон л үүн дээр санааширч байна. Олон улсын хэвлэл, мэдээллээр ч цацагдаж эхэллээ шүү дээ. “Өвөр монголчууд тамын далайд уначихлаа” гэж, хүн бүрийн сэтгэл зүй хүнд байна. Ойрын дөрвөн хоногт би уйлж суулаа, эр хүний нулимс уг нь ойрхон унадаггүй юм гэнэ лээ. Гэхдээ айсан, ичсэндээ уйлаагүй. Өрөвдсөн, бачуурсан сэтгэлээр уйлаа. Яахаараа... Яахаараа энэ хүүхдүүд ийм зовлон үзэх ёстой билээ гэж бодохоор л бачуурдаг юм /хоолой нь зангирав, Сурв/.

Нөгөө талд энэ үйл явдал монгол угсаатнуудад нэг ёсны вакцин боллоо. Маш сайн вакцин.

-Тийм шүү. Үнэхээр чиг вакцин хэмээхэд тохиром үйл явдал болж байна.

-Тийм, бид вакцин гэдэг талаас нь харах хэрэгтэй. Өвөр монголд байгаа сурагчид бол нэгэнт вакцинаа хийлгэчихлээ. Харин үүнийг хөндлөнгөөс харж байгаа бол ар монголчуудад олныг бодож, тунгаах цаг арвин байна. Хэрэв би өнөөдөр Өвөр монголын Жирэм аймгийн Түнляао хотын хүүхэд байсан сан бол гэж, байрыг нь солиод бодоод үзвэл ойлгох зүйл олон байна. Коронавирус бясалгах арвин цагийг бидэнд гаргаж өгч байна. Бясалгал гэдэг монгол бичгээр бичихэд “Би-шалгал” гэж уншигддаг. “Би”-гээ шалга гэж.

-Үүсээд буй нөхцөл байдалд, ар монголчуудын үзүүлж буй хандлагыг хараад танд ямар сэтгэл төрж байна вэ?

-Ар монголчууд сэтгэл зовж буйгаа Фэйсбүүкт илэрхийлж байгааг хараад би талархаж байгаа /хоолой нь зангирав, Сурв/. 2009 онд анх ирснээсээ хойш өнөөдрийг хараад, ар монголчууд өвөр монголчуудаа хайрладаг болчихсон юм байна гэдгийг ойлгож байна. Ар монголчууд өвөр монголчуудаа зовж буйг хараад зүрх нь уйлж байгаа юм байна. Болоо шүү дээ /сэтгэл нь хөдөлж, амьсгаа нь дээрдэв, Сурв/. Та нар уйлчихсан, тэгээд л болоо, хангалттай. Хайртай юм байна. Та нар Өвөр монголд хайртай юм байна. Үүнээс цааш Монгол Улсаа өнийн өнөд мандан батартал хог шүүрддэг нь хогоо сайн шүүрдэж, төр барьдаг нь төрөө сайн барьж, эцэг эх нь үр хүүхдүүдээ энхрийлэн хайрлаж, хүн бүр үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлаарай л гэж захья. Манай өвөр монголчуудын сэтгэл дотор “Монгол Улс гэж ёстой л ийм байх учиртай даа” гэж бодогдтол нь та нар хичээгээрэй. Монгол Улсыг Америкийн дайтай хөгжүүлчихвэл өвөр монголчууд баярлана. Өнөөдрийн зовлон, зовлон биш ээ. Үхэл, хагацал үгүй бол зовлон биш шүү дээ.

-Та өнөөдрийг хүртэлх амьдралаа хэр жаргалтай өнгөрсөн гэж бодож явдаг вэ. Өвөрлөгчдийг амаргүй, хавчигдмал амьдрал туулдаг гэж монголчууд ойлгодог. Эсрэгээрээ энэ нь зовлон болж дарахаас илүү хурцалж, ирлэж өгдөг юм болов уу?

-Зовлон гэдэг ганцхан зүйлийг би амьдралаасаа устгаж хаясан. Амьд байгаа минь л жаргал. Тэгэхээр зовлон гэж юу байх вэ? Та надаас зовсон уу гэж асуулаа. Харин би амьд байгаа минь жаргал гэж байна шүү дээ. Тэгэхээр надад зовох зовлон байхгүй.

-Сүүлийн өдрүүдэд та нулимс ойртой боллоо гэж хэллээ. Ер нь нулимс ойртой юу?

-Үгүй, нулимсгүй. Би нэг их ч томоотой хүүхэд биш байв даа. Уярч хайлахаас илүү гал 18, галзуу 25 явлаа. Гэхдээ програм шинэчлэгддэг шиг аав хүн, эцэг хүн болж төлөвшихөд өөрчлөгдөх зүйл их гарах юм. Үрээ хараад уйлах үе ч надад таардаг.

-Та Нандин гэдэг нэрнийхээ утгыг юу гэж ойлгодог вэ. Энэ бол цэвэр монгол үг шүү дээ?

-Тийм ээ. Надад миний эцгээс өгсөн нэр бол Тэнгэрлэг. Энэ нэр надад хатуудаж байна гээд, муулж Нандин болгож өгсөн. Гэхдээ утгын чанар нь хэвээр. Хүч нь буурснаас утга нь нэг.  

-Энд 12 жил амьдрахад таныг хамгийн ихээр бачууруулж байсан зүйл юу вэ. Та бачуутай болохоор л огших бүрдээ нулимс унагачих гээд байна.

-Ганцхан зүйлийг л маш их эмзэг хүлээж авдаг, дотроо сэтгэл өвддөг. Энэ бол монголчуудын хэлсэн үгэндээ багтаж, байж чаддаггүй явдал нь. Монголчууд “Амар байна уу?” гэж золгодог. Энэ бол, “Ам чинь араа даана биз дээ?” гэсэн гэрээ шүү дээ. Зангарга, жудаг нь явж байгаа байхгүй юу. Харин ер хэлсэн амандаа хүрч чаддаггүй монголчуудын зан чанар дээр л бачуурч ирдэг юм.

-Анх энд ирээд өөрийгөө өвөр монгол хүн гэдгээрээ ондоошин, ялгарч буйг хэр мэдэрдэг байсан бэ?

-2009 онд ирэхэд ёстой бачуурсан даа. Би чинь сайхан нутгийн аялгатай байлаа. Өвөр монгол гээд хэлэхээр “Мөнгө” гэж л харна даа. Одоо бол тэгэх нь их ховорхон болсон. “Хүүе ээ. Бид чинь нэг угсаатан. Бие биенээ ойлгож, хайрлах хэрэгтэй” гэж хүлээж авах нь элбэгшсэн. Нэр дурдахад,  “Хөх сүлд” компанийн Журамт гуай, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан, түүний хэрэгжүүлсэн “Хамаг Монгол” төсөл, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг зэрэг нь өвөр, ар монгол гэдэг ялгааг ойртуулахад маш их нөлөө үзүүлсэн юм шүү. Бидний сэтгэхүйг ойртуулж өгсөн. Хуучин бол “Хужаа юм уу?” л гэдэг байсан. Тэгэхэд нь би дүрс гээд л явчихдаг. Монголд хэлэгддэг энэ “Хужаа” гэдэг үг муухай доромж шүү. “Эрлийз юм уу?” гэнэ, бас.

Эрлийз хурлийз ч бай, англи ч бай, орос ч бай хүн л шүү дээ. Угсаа, иргэншлээр нь ялгаварлалгүй, “Манай улсад орж ирээд буруу зүйл битгий хийгээрэй, зөв байгаарай” гэж хэлбэл харин ойлгоно шүү дээ. Та эцсийн эцэст энэ нутгийн эзэн. Би бол гаднын хүн, тийм үү? Иймд “Манай улсыг гутаан доромжилж, бидний эрх ашигт халдахад хүрвэл чамтай нэгийгээ үзнэ шүү” гэж хэлбэл би харин ч баярлана!

 ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
47 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-03 08:53

Манайхан эхлээд хогоо хогийн савандаа хаяад сурчих дараа нь л..... энэ хэд яамай байна аа ёстой эндээс мянга орилоод яадаг юм....

Хуц
Хуц
2020-11-04 10:30
Reply to  Зочин

Хуц хужаа

ohin
ohin
2020-09-04 08:35
Reply to  Зочин

bid huuhduudee oros heliig bish angli buur kembridge cyrgaltiig songood baigaa kkkk
hel surchil baig you ni buruu gej?

Zochin
Zochin
2020-09-03 21:23
Reply to  Зочин

Udahgui urd hileer hujaanuud tsereg army.taigaa orood irvel hen ch zogsoohgui shinjtei busad ornoos yurn l tuslahgui shinjtei bolj haragdaj bna. Cham shg uchuuuheeeeen hog novsh yrisan orontsog bol oilgohguil dee.

Монгол иргэн
Монгол иргэн
2020-09-03 17:11
Reply to  Зочин

Бид ямар Өмнөд хойд солонгос бишдээ хоорондоо тэнэг юм шиг дайсганасан Сайн ярихын бол Манай улсын иргэд тэнд танканд тамлуулж байнашдээ тэгэхдээ бид ясан ч авж чадахгүй гэж үү иргэдээ буцаагаад тэгвэл бид хүчирхэг улс орон болж ядаж цөмийн зэвсэгтэй хужаагийн өөдөөс том дугарах улс орон болох хэрэгтэй

Хайртай байлгүй яах вэ дээ
Хайртай байлгүй яах вэ дээ
2020-09-03 13:16
Reply to  Зочин

Хэдий үргэлж та нарыг золиосолдог ч хайртай нь хайртай шүү !

Зочин
Зочин
2020-09-03 13:22

Би ТВ үздэггүй хэр нь хааяа нэг з�##�гав�##� өвөр МГЛ ТВ харах дуртай. Ялангуяа байг�##�ийн сэдэвтэй нэвтрүүлэгт нь их дуртай. Чанатай камерээр авсан зураг гардаг. Өвөр монгол аялгыг чөлөөтэй ойлгоно. Ойлгомжгүй юм гардаггүй.

Баяр
Баяр
2020-09-03 12:25

Сайхан ярилцлага болжээ. Өвөр ч бай Ар ч бай Монгол хүмүүс шүү дээ бүгдээрээ. Батмөнх даян хааны үр удам Өвөр Монголчууд минь худан Монгол бичигээ өдий болтол хадг�##�ж ирсэн нь гавьяа юм. Сайхан гэр бүлд нь аз жарг�##� хүсье! Монгол үндэстэн нэгдэн нийлэх болтугай!

Шагай
Шагай
2020-09-03 12:31

Монгол түүх, соёлоо дээдлэдэг нь гэр оронд буй эд зүйлс, хувцас зэргээс нь тод харагдаж байна. Хятадын энэ явуургүй бодлого хол явахгүй ээ! Бид дор бүрнээ бодолтой, урдах ажлаа сайн хийж, мэдлэг мэдээлэлтэй амьдрах цаг болжээ! Сэрцгээ!

Зочин
Зочин
2020-09-03 12:50

saihan bodoltoi saihan mongol er bna

voo
voo
2020-09-03 12:50

saihan bodoltoi saihan mongol er bna

Зочин
Зочин
2020-09-03 13:43

Goe bna shvv ene zaluu

Зочин
Зочин
2020-09-03 14:08

Худ�##� үгс тараасан бол яаая гэхсэнж үнэн нь тэр юм хойно. Бид олигтойхон байсан бол юу гэж л хүн амьтанд муу хэлүүлж байдаг юм. Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэгчээр өөрсдийгөө л засацгаая

Цөлх Халх
Цөлх Халх
2020-09-03 14:28

яагаад ийм тэнэг байдаг юм бэ

Zochin
Zochin
2020-09-03 15:06

Bid adilhan Mongol tsustai. Tun bur tun udahgui ee Mongolchuud dahin sergen mandana. Boshgo zurlaga tiim. Amjilt husie!

Зочинbold
Зочинbold
2020-09-03 15:29

Uvur mongoliin bichig soyloor oroldonoo gedeg chini tusgaar mongol ulsiin haya hatavchaar oroldoj bgaa ni ter bid ene gudmaar duuren angli hytad solongos hayg reklamaa emhelj avahgui bol haana ymar orond yvaad bgaagaa ymar delguur guanz baiguullaga ereed bgaagaa ch medehgui bolloo shuu mongol bichig soyloo avch uldsen gants tumen chini terbum garui hun dalaid jiveh geed bna shuu tumen olon mini tur zasag mini ene ard tumnee demjeeree haalttai tsaaztai hargis niigemd ami nasaa ul hairlan ted temtsej bna yu durtaigaa huts#ag bid end yaj bna bodooroi

Монгол
Монгол
2020-09-03 19:30
Reply to  Зочинbold

Хэл, соёл бол үндэсэн орших, эс оршихуйн бат�##�гаа учир бид дугар�##�гүй болохгүй. Соёлын тухай яриа бол улс төрийн явган хэрүүлээс их дээгүүр, нийтлэг интернацион�##�ь үйл хэрэг бөлгөө.

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-09-03 19:38
Reply to  Монгол

Эгүүрийнхэн �##� гэдэг үгийг цээрлэх гээд программаа буруу хийсэн байна шүү. Жишээ нь : �##�бан туша�##� гэхэд бан тула�##�, гайх�##� гэхээр гайх, г�##� гэхээр г, �##�гана загас гэхүл гана загас,Цэдэнб�##� гэвэл Цэдэнб гэх шиг элэг авмаар юм гарч байна шүү. Программаа зөв болговол зүгээр байх аа.

Зочин
Зочин
2020-09-03 15:35

Зөвхөн Тунляо хотын асууд�##� биш шүү. Өвөрмонгол даяар шинэ журмаа хэрэгжүүлэх болсон. Маш эмгэнэлтэй

Зочин
Зочин
2020-09-04 09:35
Reply to  Зочин

Хонкон Тайвань зэргээс болж байна.

Зочин
Зочин
2020-09-03 15:43

М.Тэнгис гэж мундаг хүү гарч ирж байна даа. Хэд хэдэн ярилцлагыг нь уншлаа. Ахиад олон сайн юм бичээрэй.

Олохонууд.Баатар
Олохонууд.Баатар
2020-09-03 16:21

Уучлаарай манай улс тусгаар тогтносон улс. Өвөр Монгол бол БНХАУын өөртөө засах орон.

uhsen ch mongol
uhsen ch mongol
2020-09-08 10:19

undesten gej medeh uu hun guai, ugsaa undes chin dirgij baina, elentseg chin

Ymandag otgoo
Ymandag otgoo
2020-09-03 22:16

Olohnuud baatar hujaagiin erliiz ymuu chi?100 han jiliin omno 3 ulsiin heleltseereer argagui hyatadad mongol ulsiin tal buyu ovormongol dagaar orson um shu .Ertnees odiig hurtel 1 uls ah duu tsusan torol humuus ym shu .yuniih n manai tanai uls bhav dee.Hyatad mongol 2 manjiin erhsheeld 1900 on hurtel 200 jil darluulsan ....uunii daraa buyu bogd haanii ued ovormongol argagui hyatadad dagaar orson shu .buriadiig n orosuud avsan .jaahan tuuhee med. ovormongolchuud olon tsereg beldeed ar mongoloos tushaal huleej bsan ym shu...olon ch saihan erchuud olon temtsegch nar eh oronchid baisan ym shu .bugdiig n hujaa.nar ur udamtai n alaad duusgadan ....Ovormongolchuudaar oroldono gdg mongoloor oroldoj baina gesen ug shu.ymar ymnii chin mgl tus#aa uls gej zonogteerei

Жалайр Пүрэвдорж
Жалайр Пүрэвдорж
2020-09-03 19:17

Тэгээд юү гэж, олхонууд Баатар аа?

Зочин
Зочин
2020-09-03 18:55

энэ чинь улс төр, тусгаар тогтнолын асууд�##� биш нэг үндэстэн, нэг хэлний асууд�##� амьд ханагүй болж байж бидний хэрэг биш гэх нь үү

Зочин
Зочин
2020-09-03 16:53

ямар мундаг уха�##�аг үг яриатай хүн бэ ойрд ийм ухаантай хүний яриа уншсангүй

Anha
Anha
2020-09-03 17:16

Бид анх эрээн ороод өвөрмонголчууддаа итгэж орчуулга хийлгэж, ах дүү мэт явах гэж хичээж хичнээн хүн маань амь , амьдр�##�аа �##�даж хулхидуулсан. Одоо ч гэсэн бээжинд жирэм гар�##�тай хэдэн өвөрмонголчууд биднийг хоролмаатаж бизнесийн орчуулга нартэй бизнесийг нь ОРШУУЛСААР байна. Бид ингээд л өвөрмонголчуудад итгэх бөх бат уяа тасарсан юмдаа

Баасансүрэн
Баасансүрэн
2020-10-26 18:02
Reply to  Anha

Тэр хүмүүс өвөр монголыг төлөөлөхгүйшүүдээ. Ер нь монголчууд амарыг нь бодоод �##�ь ойрхон байшгааг нь ашиглачихдаг гэмтэй биздээ.

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-09-06 15:58
Reply to  Anha

Муу хүн хааяагүй л байдаг. Өмнөд монгол хүмүүс бүгд тийм огоот бус, сайхан сэтгэлтэй, бидэндээ элэгтэй хүмүүс зөндөө байдаг. "Чингис хаан буюу Тэнгэрийн увдис" романаа бичиж байхад тэд эрдэмтэд хятад хэлгүй надад хичнээн их тус болсон гэх вэ. Зарим нь надад тус болох гээд Хөх хотоос Бээжинд очиж өчнөөн төчнөөн хоног архивт сууж зөндөөн баримт олж өгч байсан. Надаас улаан мөнгө аваагүй. Харин ч гэр орондоо байлгаж хооллож ундлаж байсан.

Otgo
Otgo
2020-09-03 21:59
Reply to  Anha

Zass 1 hunii.uildleer niit ard oloniig dugnene gej yu baihav dee .gazar gazart l sain muu humuus bn sh dee.yun ch tunimhai ym de tsos

Anha
Anha
2020-09-03 17:17

Жишээ нь бээжинд байдаг карго контейнер ачуулдаг Хөгжил гээд новш байна. Бүх ярьж тохирсон юмыг ачих гэж очоод холион бантан болгоно хэцүү хэцүү

Зочин
Зочин
2020-09-03 18:57
Reply to  Anha

хаа сайгүй л хогийн гарууд байдаг ш д манайхан ялангуяа хүний газар хамгийн адгийн амьтад байдаг юм даа энэ монгол хэлний хэрэг чинь чинь үндэстэн хэл соёлын асууд�##� болохоос �##�ь монгол нь илүү сайн сайхан тухай эсвэл өвөрлөгчдийг өмөөрөх үү үгүй юу гэдэг асууд�##� ерөөсөө биш шүү

Зочин
Зочин
2020-09-03 18:41

ᠲᠡᠳᠡ ᠪᠢᠳᠡᠨ ‍ᠢ ᠶᠠᠮᠠᠷ ᠶᠡᠬᠡ ᠬᠠᠶ᠋ᠢᠷᠠᠯᠠᠳᠠᠭ ‍ᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠬᠤ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ᠍  ᠪᠠᠨ ᠮᠡᠳᠡᠷᠡᠳᠡᠭ ᠳ᠋ᠡ ᠂ ᠭᠠᠯ ᠭᠣᠯᠣᠮᠲᠠ ᠪᠠᠨ ᠰᠠᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠬᠢᠬᠤ ᠬᠡᠷᠡᠭᠲᠡᠢ ᠪᠢᠳᠡ ᠂ ᠂ ᠂ ᠬᠠᠶ᠋ᠢᠷᠠᠯᠠᠮ ᠰᠠᠶ᠋ᠢᠬᠠᠨ ᠠᠬᠠᠨ ᠳᠡᠭᠦᠦᠰ ᠮᠢᠨᠢ

өвгөн
өвгөн
2020-09-03 21:29

Монголчууд аа та нар энэ з�##�уугаас ичих хэрэгтэй. Монгол хүн гж иим бх ёстой аж. Манай орк ардууд бүгд ингээд үндэснии үзэлтэй,гэр орноо яг монгол айл шг блгаж чадаж бгаа блүү. Биднии хэд нь босоо бичигээ мэдэх блээ? хэд нь энэ з�##�уу шг үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, ярьж чадах блээ? Энэ дэлхии др Монгол гдэг үгииг, монгол бичиг, соёлыг ар, өвөр Монголчуудын �##�ь нь илүү авч явж бгаа блээ. Би бл цэвэр х�##�х өвгөн. Өвөрлөгчдөөрөө бахархаж, хайрлаж явдэг хүн. Ар Монголчууд бид арчаагүй шүү. тэмцэж чадахгүй, хэл соёлоо дээдэлж, хайрлаж чадахгүй, их хэрүүлч, бие биениихээ �######�ииг ухаж, хов жив ярин амиа хичээгчид шүү. Өнөөдөр бид криллээр бичиж, уншиж яваа чинь Оросын харъяат мэт харагддаг шүдэ. Удахгүй Бурят, Х�##�имаг шг блох ч юм блүү. Бидэнд үнэхээр дархлаа �##�га. Биднии дархлаа бол Монгол босоо бичиг мөөн.

Ymandag otgoo
Ymandag otgoo
2020-09-03 22:18

Olohnuud baatar hujaagiin erliiz ymuu chi?100 han jiliin omno 3 ulsiin heleltseereer argagui hyatadad mongol ulsiin tal buyu ovormongol dagaar orson um shu .Ertnees odiig hurtel 1 uls ah duu tsusan torol humuus ym shu .yuniih n manai tanai uls bhav dee.Hyatad mongol 2 manjiin erhsheeld 1900 on hurtel 200 jil darluulsan ....uunii daraa buyu bogd haanii ued ovormongol argagui hyatadad dagaar orson shu .buriadiig n orosuud avsan .jaahan tuuhee med. ovormongolchuud olon tsereg beldeed ar mongoloos tushaal huleej bsan ym shu...olon ch saihan erchuud olon temtsegch nar eh oronchid baisan ym shu .bugdiig n hujaa.nar ur udamtai n alaad duusgadan ....Ovormongolchuudaar oroldono gdg mongoloor oroldoj baina gesen ug shu.ymar ymnii chin mgl tus#aa uls gej zonogteerei

Ymandag otgoo
Ymandag otgoo
2020-09-03 22:21

Hyatad Zadraasai mongol .tuvd .uigur tusgaar uls boloosoi .....mongoloor oroldood hereggui dee muu hyataduud sainaa uzehgui de.tengeriin gesgeel uzne de .ovormongol ahan duus min hel hil m#l 3 taigaa uldeerei ...delhii harj baigaa shuu.demjij bna

dangaa
dangaa
2020-09-11 05:12
Reply to  Ymandag otgoo

hyatad zadarval delhii sonono.lageri luugaa yvah uu.shudenz laa avaad.omhii hujaa n toriin huuli n heregjdeg uls.terbum garui huniig 1 zasag bariad hogjuuleed bn.ovor mongolchuud salan tusgaarlaval harin ch durtai yvuulna gadagshaa dotooddoo bish.neeh chuhal hereggtei bish.honotsiin ug nyaluun bailgui yahav.o.mongolchuud manaihniig alj talj deeremdsen zalilsan n zondoo.martaa yu.naimaachidaas asuu.yum unsh minii huu.sorry.buu uurlaarai.

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2020-09-04 01:13

Энэ Нандин гэдэг уха�##�аг, эрүүл сайхан монгол үндэсний үзэлтэй з�##�уутай уулзаж ярилцах юмсан. Ийм үзэлтэй хүмүүс манай энд олон байв�##� хоёр Монголын хол ойрын ирээдүй сайхан болж тун ч магад. Энэ орчлонд ер юу эс болдог билээ. Одоогоос 30 жилийн өмнө хэн нэг хүн "Соци�##�изм мөхнө. ЗХУ задарч �##�га болно" хэлсэн бол энэ хүн бие нь муудаж дээ. Шархадны эмнэлэгт үзүүлээсэй гэх байсан даа Цаг ийм болох тийшээ явж байгаа ч байж мэднэ.
Олон улсын харилцаа улам л өөр болох байх. Бүр төсөөлөх ч аргагүйгээр. Бид харин бэлтгэлтэй байхад илүүдэхгүй.

Зочин
Зочин
2020-09-04 08:02

Уншаад өөрийн эрхгүй нулимс гарлаа. Биднээс илүү үндсэрхэг үзэлтэй, чин сэтгэлтэй юм билээ манай Өвөр монголчууд. Харин ар Монголчууд маань амласан амл�##�таа биелүүлж чаддагүй гэж ёстой үнэн шүү. Арчаагүй байдлаа засчихв�##� ажил төрөл чинь бүтээд Улс эх орон хөгжихөд нэмэр бно шүү Ар Монголчууд минь. Босоо бичгээ бүгдээрээ сурах хэрэгтэй. Сургуулийн программд оруулчихв�##� бүгд л сурчихна да. Амжилт

Баасансүрэн
Баасансүрэн
2020-10-26 18:22
Reply to  Зочин

Эрх чөлөөтэй байж босоо монгол бичгээ улсын бичиг болгочихож чадахгүй сурахаасаа з�##�хуураад сууцгааж байнадаа. Оросын заавар хян�##�танд байснаа санаг�##�заад ч байгаа юм шиг. Улсын �##�бан бичгээ хуульчлаад мөрдөад эхэлбэл сарын дотор л сурцагаанашүүдээ.

Түвшин
Түвшин
2020-09-04 10:06

Яасан сайхан Монгол эр хүн бэ, ухааны цараа өндөр юм аа! Бид нэг л ард түмэн, Өвөрмонголчуудаа хайрлана аа!
Танай сайхан гэр бүлд аз жарг�##�, сайн сайхны дээдийг хүсье! 2016 онд хүүтэйгээ Шилийн гол аймагт очиход маш сайхан сэтгэгдэл үлдээсэн, Ар Монголчууддаа санаа их тавьдаг нь харагдсан. Саяны асуудлаар 5-6 пост тавьж цахимд асууд�##� хөндлөө!

Mongol hun
Mongol hun
2020-09-04 10:40

Hyatad ene yanzaaraa zadran unah bolno. Hamag Mongol ergen negdej hucirheg uls bolno ugaasaa shine jaran duhujil bna Mongoliin sergen mandah ue .

Zochin
Zochin
2020-09-04 10:53

Saihan mongol zaluu bainaa. Amjilt husie

зочин
зочин
2020-09-04 11:49

энэ эрхмийн туйлын үнэн, эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг зүйрлэл, философи хүн амын 60 хувьд байхгүй болоод удаж байна, тэр эрхэм чанараа хайгаад удаж байна.

Би монгол хүн
Би монгол хүн
2020-09-04 23:45

Өвөэмонголчууддаа аврахын тулд бүх дэлхийн монгол туургатнууд монгол зүрхтэн болгон тэмцэх хэрэгтэй. Жинхэнэ монгол хэл аялгуу, ахуй амьдр�##�ыг өдий хүртэл авч өвлүүлж буй та нартаа харон т�##�архая. Хятууд савраа тат манай өвөрмонголчуудаас.

BBBB
BBBB
2020-09-06 10:35

UVURMONGOLOO NEHEJ AVIE. TED UUGUUL NUTAGTAA AJ TURUN SUUJ BGAA ARD TUMEN. MONGOLD BGAA KAZAKUUD SHIG NUTAG GUIJ IREEGUI. HARIN UURIIN NUTAGTAI SUUJ BGAA ARD TUMEN. BOLIE GEJ HELEED AR MONGOLTOIGOO NEGDEH ERHTEI

Холбоотой мэдээ

Back to top button