АНУ Ираны царцаасан хөрөнгийг ашиглан Персийн булангийн орнуудад нөхөн төлбөр олгох талаар авч үзэж байна
АНУ-ын засгийн газар Ираны царцаасан хөрөнгийг ашиглан Персийн булангийн орнуудад нөхөн төлбөр олгох талаар авч үзэж байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Персийн булан дахь АНУ-ын холбоотнуудад Ираны учруулсан хохирлыг тооцоолох баг байгуулах чиглэл өгсөн гэж тэр эх сурвалж хэлсэн байна. Ирээдүйд гарах аливаа хохирлыг барагдуулахад Ираны хөрөнгийг ашиглах боломжийг АНУ авч үзэх болжээ.
Энэ мэдээлэл гарахаас өмнө Ираны дээд удирдагчийн зөвлөх Мосэн Рэзаи “CNN” агентлагт хэлэхдээ дайныг дуусгах хэлэлцээрийн гол нөхцөл нь Ираны 24 тэрбум ам.долларын царцаасан хөрөнгийг чөлөөлөх явдал гэж хэлсэн байна. Гурван сарын турш үргэлжилж буй Ираны дайныг зогсоох хэлэлцээ үүнээс шалтгаална гэж тэр хэлсэн аж.
АНУ, Ираны царцаасан хөрөнгийг ийм зорилгоор ашиглах талаар авч үзэж буй нь хоёр талын санал зөрүү байдлыг улам даамжруулж магадгүй юм. Мөн хэлэлцээ зогсонги байдалд орж, талууд хэд хэдэн удаа харилцан гал нээгээд байна. Гэхдээ Вашингтон, Техран хооронд хэлэлцээ зуучилж буй Пакистаны нэгэн сайд бямба гарагт /2026.06.06/ Иранд айлчилжээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.