НИЙГЭМНийгэм мэдээ

Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээс авто зогсоолын төлбөр авахаа болино гэв

Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээс авто зогсоолын төлбөр авахаа болино Улаанбаатар хотод автомашины зогсоол хүрэлцээгүй байгаа энэ үед Эрүүл мэндийн яамнаас тус яамны харьяа төрөлжсөн нарийн мэргэжлийн болон нийслэлийн харьяа эмнэлгүүдийн зогсоолыг эмнэлгээр үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй болгохоор ажиллаж байна.

Эмнэлгийн зогсоолыг нээлттэй орхивол ойролцоох орон сууцны оршин суугчид машинаа тавиад алга болно. Яг эмнэлэгт үзүүлэхээр яарч сандарсан иргэд машинаа байрлуулах зогсоолгүй болдог.

Энэ асуудлыг шийдэхийн тулд цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэхээр судалж байна. Ямар байдлаар шийдэх вэ гэвэл, Эмнэлгийн зогсоол руу нэвтрэхдээ автомашины улсын дугаараа таниулж, цагаа бүртгүүлнэ. Гарахдаа тухайн эмнэлэгт үзүүлснийг нотлох баримтыг уншуулбал төлбөр тооцохгүй. Гэхдээ эхний 2-3 цаг үнэ төлбөргүй байх тодорхой цагийн хязгаар тогтоох зохицуулалтыг ойрын үед нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button