Нийгэм мэдээ
Эмийн бүртгэлд байхгүй, нэр хаяггүй эмийг хилээр оруулан ирж, зарсан гэх Н.Ератыг өнөөдөр шүүнэ

"Допингийн хэрэг"-ээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Ц.Хосбаярт торгох ял оноож, Монгол Улсын рекорд эзэмшигч, Дэлхийн цомын аварга Н.Ератад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Тэгвэл тус хэргийг шүүх өнөөдөр |2026.06.08 хэлэлцэхээр товлосон байна.
Эргэн сануулахад, Дэлхийн цомын аварга Н.Ератыг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй "Danomed" гэх бичиглэлтэй, 74 ширхэгтэй эм болон нэр хаяггүй эмийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр 500 мянган төгрөгөөр бусдад худалдсан гэх хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.14-ийн хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.