УЛС ТӨР

Г.Ёндон сайд хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрыг буцаан төлжээ

УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнгөрөгч 2019 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг байгууллагаараа төлүүлсэн байдаг.

Энэ асуудлаар тайлбар хэлэхээр хэвлэлийнхнийг дуудахдаа “Манай яамны шар мэдээг авахаар ирэв үү” гэж тавласнаа “ТӨҮГ ашиг олохын төлөө ажилладаг, иргэдийн татварын мөнгөнөөс хол байгууллага. Гэрээнд ч ийм хэлбэрийн урамшуулал авч болно гэдэг заалт туссан байдаг” гэсэн.

Ерөнхий сайд хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг буцаан төлөх чиглэл түүнд өгөөд байсан. Г.Ёндон сайд Ерөнхий сайдаар зэмлүүлсэндээ гэмшив үү, нэр хүндээ бодов уу ямартай ч хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг байгууллагаараа төлүүлснийгээ “Монголросцветмет”-д буцаан төлжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

  1. Энэ тухай анхлан сэтгүүлчийг асуухад ямар овгор,ямар мэдэмхий байсан гээч,одоо хий нь гарсан гүзээ болждээ хөөрхий,асуудлын гол нь мөнгийг эргүүлэж төлсөн төлөөгүйдээ биш,ерөөсөө энэ хүнд төрийн сайдын ноён нуруу байхгүйг харуулсанд л байна

    1. Jondon said ter tusam ni toriin bolon ulsiiin baiguulgad ajildag alban haagchid huuhdiin tolboriig tolohoo bolih toftool garguulchih . Hogiin nobshuud be? jojig youmaar oroldood.

    2. Нэгэнт ийм гаж ёс суртахуунтай , хувийн эрх ашгийг нийгмийн эрх ашгаас дээгүүр тавьдаг хүнийг төрд ажиллах эрхийг нь ха######г болъё ерөнхий сайдаа.

  2. Асууд#### хулгайн мөнгийг буцааж төлүүлэхэд биш л дээ. Ямар новш сайд хийж байна гэдэгт л байгаа юм.

  3. БИ БОЛ ҮХЭЖ БАЙСАН Ч БУЦААЖ ТӨЛЖ ДҮР ҮЗҮҮЛЭХГҮЙ ЭЭ! ЭНЭ БОЛ ГЭМТ ХЭРЭГ БИШ, АМЖИЛТТАЙ АЖИЛЛАСАН БОЛ ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХ ЮУ Ч БИШ. ХАРИН БИДНИЙ МЭДЭЖ АМЖААГҮЙ БУСАД ХУЛГАЙГАА ТӨЛӨХИЙГ ШААРДАНА.

  4. Үнэн юм уу даа, төлсөн баримтаа үзүүлчихээд төлсөн гэж ярь! Наадах чинь цонхны цаанаас дотроо чихэргүй цаас үзүүлж байгаа юм.

  5. Өө үхсэн хойноо арван сая, долоон зуу гэж байна шүү дээ. Энэ чинь зуун хоёр саяыг төлөх ёстой юм биш үү

  6. Бу######ас хулгайлсан мөнгө, эд зүйлсийг баригдангуутаа эргүүлээд өгчихвөл ял, шийтгэлгүй үлддэг улс дэлхийд Монголоос өөр байхгүй шүү! Ийм улс хулгайг цэцэглэн хөгжүүлнэ гэсэнтэй агаар нэгэн !

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button