УЛС ТӨР

БАРИМТ: Б.Батцэцэг 41 тендерт ялж, ГУРВАН КОМПАНИАРАА ДАМЖУУЛАН төрөөс 3.2 тэрбум төгрөг авчээ

МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Агротехнологи шижирт”, “Тайшир өргөө”, “Соёмбо принтинг”, “Топ медиа” хэмээх 4 компаниараа 2016-2018 оны хооронд 39 удаагийн гүйлгээгээр нийт 4 тэрбум 215 сая 904 мянга 670 төгрөгийг хөнгөлөлттэй зээл, төсөл, бараа, ажил, үйлчилгээг төрийн болон төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас авсан нь баримтаар дэлгэгдсэн байдаг. Тэрбээр уг асуудлаас үүдэж, нэр хүнд нь ихээхэн унасан тул “Намаа хөлдөө чирнэ” гэх үндэслэлээр 2020 оны УИХ-ын сонгуулийг өнжихөд хүрээд байгаа юм. 

Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгорт нэр дэвшихээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс “добро”-гаа авсан гэгдэж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум, 259 сая төгрөг авсан баримтыг дэлгэж байна. 

Төрөөс төрсөн тендерчин, концессчид, мөнгө хүүлэгчдийн мэдээллийг бид цувралаар хүргэсээр байгаа. Уг мэдээллийг бэлтгэхдээ гүтгэх зорилго агуулаагүй бөгөөд дэд сайд Б.Батцэцэгийн ХОМ, https://www.tender.gov.mn/ сайтад тавигдсан мэдээллийг тулган, түүвэрлэх замаар бэлтгэв. Уг тендерүүдийн 90 орчим хувийг Дэд сайдын албан тушаал хашиж байхдаа авсан нь доорх хүснэгтүүдээс харагдана. 

НЭГ: “МӨНХИЙН ҮСЭГ” КОМПАНИЙН 23 УДААГИЙН 2.1 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙН ТҮҮХ 

“Мөнхийн үсэг” бол дэд сайд Б.Батцэцэгийн нэрийнх нь хуудас болсон гол компани. Уг компанийн тендерийн түүхийг ЭНД ДАРЖ  үзэх боломжтой. Олон нийтэд нээлттэй дата мэдээллээс харахад “Мөнхийн үсэг” компани нийт 57 тендерт оролцсон байна. Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв. 

ХОЁР: “МОНГОЛЫН ҮНЭТ ЦААС ХЭВЛЭЛ” КОМПАНИЙН 13 УДААГИЙН, 1 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙН ТҮҮХ 

Олон нийт уг компанийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын цаасыг хэвлэж, “будлиантуулсан” гэх муу нэр зүүснээр нь мэднэ. Байгуулагдаад 2 жил гаруй болж буй уг компанийн оролцсон тендерийн түүхүүдтэй ЭНД ДАРЖ танилцаж болно. Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв. 

ГУРАВ: “АЗ ХУР” КОМПАНИЙН ТАВАН УДААГИЙН, 124 САЯ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙН ТҮҮХ 

“Аз хур” компани нийт 36 тендерт оролцсон байна. Уг компанийн тендерийн түүхийг ЭНД ДАРЖ  үзэх боломжтой. Шалгарсан тендерүүдийг доор нэгтгэн үзүүлэв. 

ДҮГНЭЛТ: Манай Eguur.mn сайт редакцийн нийтлэлийн бодлогын хүрээнд өнгөрөгч сард “Төрийн тендерчид үйлдвэрлэгчдийг “БАГАЛЗУУРДАЖ”, ажилгүйдлийг нэмсээр байх уу, Ерөнхий сайд аа” НИЙТЛЭЛ бичиж байв. Яг манай дэвшүүлсэн санааг бататгаж, хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарын магнат Адмоны захирал Р.Энхбат “Одоо гомдоллож үглэхгүй, шууд нүд рүү нь хуруугаа хийнэ” гэсэн гарчигтай ЯРИЛЦЛАГА өгөхдөө улсаас зарласан хамаг тендерт ялж буй төрд нөлөөтэй эрхмүүдийг шүүмжилсэн юм. 

Тэрбээр “Соёмбо” гэж үйлдвэр нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэж хүнийх, та нар мэдэх үү. Тэрний чинь үйлдвэр. ЖДҮ-дэж баахан заваарсан, одоо бүгдийг нь атгаж байна. “Чи энд ирээд арай хямд хэвлүүлчихэд яадаг юм” гэхээр “Бид нар тохирчихсон юм аа” гэж байна. Ингэхээр манай үйлдвэр ер нь байх хэрэггүй болох нь байна шүү дээ. Өөр “Мөнхийн үсэг” гэж байна. ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэгийнх. Дуртай ажлаа хийнэ. Тэнд очъё гэвэл тэнд очно, энд очъё гэвэл энд очно. Одоо элчингээр явна гэнэ ээ. Нэг өглөө боссон чинь элчин сайхан санагдсан юм байлгүй. Яамдуудаас эхлээд Сонгуулийн ерөнхий хороог хүртэл базчихсан” гэж ярьсан юм. 

Хөдөөний аж амьдрал, малчдын зовлонг “түй” ч мэдэхгүй, албан тушаал сэлгэж явдаг эл хатагтай өвөр дэх Италид суух элчин сайдын визээ мартаад яагаад хонгор нутаг руу улайрав. Дэд сайдын суудлаас хэвлэлийн салбарын бүх тендерийг хамж байгаа эл эмэгтэй УИХ-д суувал жижиг бизнесүүдэд олдох ёстой боломжийг хэрхэн хааж болохыг бодож, ХЭРСҮҮ СОНГОГЧ  та дүгнэлтээ хийгээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-29 17:21

Аймаар, бүр аймаар эднүүс

Мөнгө идсэн Гичийнүүдыг хашраа
Мөнгө идсэн Гичийнүүдыг хашраа
2021-01-29 21:23

Ээ �####� одоо яах вэ тавилан юмаа писдис

Зочин
Зочин
2021-01-30 15:45

Хаанаас ч юм гарч ирсэн энэ мэт мөнгөний машинаас болж олон төрийн жинхэнэ �##�бан хаагчдын нэр гутаагдах юм даа. Ядаж Гадаад яамны дэд сайдаар 2-3 жил ажиллачихаад тангарагаа ч зөв өргөж сурсангүй

Зочин
Зочин
2021-01-30 20:32

Ёстой "чадаж байгаа юманд арга байхгүй" гэгчээр л болжээ.

Зочин
Зочин
2021-01-30 22:59

Өө ямар б�##�иар юм бэ бас нэг луйварчин юм уу

Баагий
Баагий
2021-02-01 00:05

Ийм тендерчинд гар хөл болж 10/ авдаг байлгүй дээ. АТГ ш�##�гах хэрэгтэй. Мөнгө угааж л байна шүү дээ.МАН гэж заваан хүмүүсээр дүүрсэн төр байна.

Батхуяг
Батхуяг
2021-02-02 11:20

ЭНЭ АВГАЙ ЧИНЬ БӨГСНИЙ ДОНТОЙ. НӨХӨР ГАНБАТ НАР ХАНГАЖ ЧАДАХАА БАЙСАН. ЭНЭ БАЛАЙ АВГАЙ НӨХРИЙНХӨӨ ШАВЬ НАРТАЙ ШААЛЦДАГ. ХАМГИЙН СҮҮЛД ЗОЛБОО ХАРЦАГЫГ ШААГААД ЯВСАН. АЙМААР ТАЧААЛТАЙ. ХААНА ХАМААГҮЙ ХӨХӨӨД ЯВДАГ ГЭСЭН ДЭЭ. НӨХӨР НЬ БАС ЗҮГЭЭРГҮЙ ЗАЛУУ ОХИДОД МӨНГӨ ӨГЧ ШААНА. ХАРАМСАЛТАЙ НЬ СУЛРАЛТАЙ. УЛСЫН НАЧИН Ш.ЛХАГВАСҮРЭНГИЙН ЭХНЭР МӨНХЦЭЦЭГ БҮР ЗАМАА АЛДСАН. БӨХЧҮҮДИЙН ЭХНЭР ГЭЖ ЗАВХАЙ ЗАЙДАН БӨГСНИЙ ДОНТНУУД БАЙХ ЮМ

Иргэн
Иргэн
2021-02-03 20:07

Мөнхийн үсэг ирэх сонгуулийн цаасыг хэвоэх байх. Дипломат хүн гэхэд биеийн хөдөлгөөнөө хянаж чадахгүй л хүүхэн байна лээ

иргэн
иргэн
2023-04-12 11:47

Тендерт ялсан л бол авах эрх нь хэнд ч нээлттэй. Тендер шудрага бус гэж үзвэл ү�##�гуулахад л ханг�##�ттай бизээ.

Зочин
Зочин
2023-04-12 13:14

энэ ямар зорилготойгоор дахиад тавиад бгааг гадарлаж бна шүү. Энэ сэтгүүлч нэртэй шантаачид улс төрчдийг үе үе хэвлэлээр ингэж өө хайж сэвдэг технологи одоо хоцрогдсон шүү.

Зочин
Зочин
2023-04-12 14:30

Ханаж цаддагүй б�##�иар хүүхэн �######�өөрөө ажилласан юм бна лаа

ган
ган
2023-04-12 19:49

Асуудлыг ялгаж с�##�гаж үзэх хэрэгтэй. Компанийн хувь эзэмшигч байх нь хуулиар хориглосон зүйл биш. Хувь эзэмшдэг компани нь өөрийн ажил үүргийн чиглэлийн дагуу тендерт ш�##�гарч ажил авч гүйцэтгэхэд ямар нэг буруу зүйл байхгүй. 1-д авсан ажлаа чанартай сайн биелүүлж дуусгасан байх, 2-т санхүүгийн зөрчилгүй байх, 3-т тендер ш�##�гаруул�##�т шударга болсон байх ёстой. өөр яах ёстой гэж.

Зочин
Зочин
2023-04-14 11:43

Номоо сайн хямд үнээр хэвлүүлье гэвэл Мөнхийн үсэг л байдаг: Адмон өндөр үнэ өгдөг, Эрээнээс авчруулдаг. Хэвлэх үйлдвэрийнх нь хүчин чад�##� муу л даа

Зочин
Зочин
2023-04-14 11:44

мядагмаа мөнгө төлөхгүй л бол хэнийг ч бичдэг болоо юу хахаха

Холбоотой мэдээ

Back to top button