Нийгмийн

С.Амарсайхан, Б.Энх-Амгалан, Д.Ганбат нараас бусад нь дараах эрхмүүдийг ХЭҮК-ын гишүүнээр томилохыг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд 17 гишүүн ирж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэв.

Орон даяар дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэл нэр дэвшүүлэх санал авахад 24 хүсэлт ирсэн байна. Ажлын хэсэг хуралдаад 19 хүнийг бүртгэж, таван иргэнийг шаардлага хангаагүй хэмээн татгалзжээ. Ингээд ажлын хэсэг хуралдаж, оролцогчдоос өндөр оноо авсан Ж.Хунан, Д.Сүнжид, Г.Нарантуяа, Б.Энхболд, Х.Мөнхзул нарыг танилцууллаа.

Санал хураахад С.Амарсайхан, Б.Энх-Амгалан, Д.Ганбат нараас бусад нь дээрх таван хүнийг ХЭҮК-ын гишүүнээр дэмжсэн юм. Улмаар  тэднийг УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button