Нийгмийн

ХӨСҮТ: Өнгөрсөн хоёр хоногт гурван хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн мэдэлээл танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хэлэхдээ “Сүүлийн хоёр хоногт нийт 613 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүний сорьцод коронавирус илэрлээ. Тодруулбал 2020 оны аравдугаар сарын 20-нд Энэтхэг Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Хоёулаа эрэгтэй хүн байна.

Мөн 2020 оны арванэгдүгээр сарын 02-нд Алтанбулагийн боомтоор ОХУ-аас орж ирсэн ачааны машины жолоочоос коронавирус илэрлээ. Сүүлийн үед ОХУ-аас орж ирсэн ачааны машины жолооч нараас коронавирус илрэх нь ихэсч байна. Энэ нь бидний анхаарлыг их татаж байна. Өнөөдрийн байдлаар ачаа тээврийн 16 жолооч эмчлүүлж байгаагаас 12 нь гадны иргэн байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button