УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Б.Лхагвасүрэн: 2021 онд инфляцийн түвшинг 6 хувьд барина

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх 2021 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогыг баталлаа. Энэ асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Макро зохистой бодлогын хүрээнд инфляцийн түвшинг 6 хувьд барихаар 2021 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогод тусгасан. Өнгөрсөн хугацаанд 8 хувьд тогтвортой барьж ирсэн. 2021 оны ялангуяа банк санхүүгийн секторт шинэчлэл хийх он байя гэдгээр тодорхой зорилтууд тусгасан. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр  тодорхой арга хэмжээ авч ажиллана.

Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн хоёр дахь бүлэг асуудал бол зөвхөн Монголбанк гэлгүйгээр Засгийн газар, СЗХ-той хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар тодорхой заалтууд тусгаж өгсөн. Долоон заалт байсан бол сая УИХ дээр хэлэлцэх явцад нэг заалт шинээр оруулж, найм болгосон. Тухайлбал

-Мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр авах арга хэмжээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

-Зээлийн хүүг бууруулах чиглэлээр Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх талаар тодорхой заалтууд оруулсан.

-Банкыг дижитал буюу цахимжуулах хэлбэрээр, Монгол Улсыг илүү ухаалаг болгох чиглэлээр тодорхой ажил хийнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “2021 оны мөнгөний бодлогод УИХ-ын гишүүд болон иргэдээс ач холбогдол өгч байгаа асуудал нь цар тахлын үед эдийн засгийг сэргээх тал дээр Монголбанк ямар ажил хийх вэ гэдэг асуудал байсан. Эдийн засгийг дэмжих тал дээр, экспортыг төрөлжүүлэх тал дээр юу хийх вэ гэдэг асуудалд зүйл заалт оруулж өгөх ёстой гэсэн. Мөнгөний бодлого ганцхан Монголбанк руу чиглэхгүй. СЗХ, Засгийн газар хамтарч 2021 онд ямар арга хэмжээ авах вэ гэдэгт чиглэсэн бодлого байдаг. 2021 оны хувьд улс орнууд мөнгөний тэлсэн бодлого барьж байна. Хэдий тийм ч эрэлт нийлүүлэлтийн шок байсаар байна. Инфляцийн түвшинг 6 хувьд барина гэсэн нь зоримог зорилт. Төгрөгийн ханш савлахгүй байх хамгийн чухал зүйл бол инфляци байдаг” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button