Нийгмийн

ТҮЦ-үүдэд шалгалт хийж байна

Гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн, хаяг шошгогүй хавчуургатай талхнаас хордлого гарсан тохиолдол энэ сарын 1-нд бүртгэгдсэн. Үүний улмаас 50 орчим хүн ХӨСҮТ-д эмчлүүлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Ингэхэд  тус  дүүргийн III  хорооны автобусны буудлын урд байрлах ТҮЦ-т худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн буюу өндөг зарж байжээ. Тус иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дах заалтаар торгууль оногдуулсан байна.

Дашрамд дурдахад, ТҮЦ-т түргэн хугацаанд муудах хүнсний бүтээгдэхүүн буюу өндөр, пирожки, зайдас, сэндвич гэх мэтийг зарахыг хориглодог. Мөн хуульд хориглосон буюу архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог юм.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

100-н айл СБД-ийн эмнэлгийн энэ хавиарх ТҮЦ-нүүдийг ш�##�гаач ээ,ойр хавьдаа ямарч 00 байхгүй тэр хэд яаж тэнд тийм удаан тэсч байдаг байна,хэсэг л дотроосоо хаадгийн бааж шээчээд эргээд онгойлгож бна

Холбоотой мэдээ

Back to top button