Нийгмийн
Ганцхан өдөр зургаан том хүн, 17 хүүхэд угаартжээ

Өнгөрсөн лхагва гариг буюу 2020 оны 11-р сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад угаартсан гэх долоон дуудлага мэдээлэл иржээ.
Тодруулбал:
- Чингэлтэй дүүргийн 16-р хорооны .... тоотод оршин суух 18 настай эмэгтэй Я, 39 настай эмэгтэй М, 16 настай эмэгтэй Д, 14 настай эрэгтэй А, 16 настай эмэгтэй Д нар угаартсан байжээ. Улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
- Сонгинохайрхан дүүргийн 41-р хорооны .... тоотод оршин суух 52 настай эмэгтэй А угаартсан гэх хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Эд мөрийн баримтаар шахмал түлш, үнснээс дээж хураан авчээ.
- Баянгол дүүргийн 21- хороонд оршин суух 6 настай эмэгтэй А, 3 настай эмэгтэй М, 8 сартай эрэгтэй Т, нар угаартсан хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
- Баянзүрх дүүргийн 9-р хороонд оршин суух 12 настай эрэгтэй А, 10 настай эрэгтэй А нар угаартсан хэргийг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
- Сонгинохайрхан дүүргийн 36-р хороонд оршин суух 37 настай эрэгтэй Х, 35 настай эмэгтэй У, 13 настай эмэгтэй А, 9 настай эрэгтэй Д, 8 настай эрэгтэй М, 5 настай эрэгтэй З нар угаартсан хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
- Баянгол дүүргийн 16-р хороонд оршин суух 25 настай эмэгтэй Х угаартсан хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
- Чингэлтэй дүүргийн 18-р хороонд оршин суух 26 настай эмэгтэй Э, 18 настай эмэгтэй Ү, 7 настай эрэгтэй Х, 4 настай эмэгтэй Х нар угаартсан хэртус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энержи ресурсийн угаасан нүүрсний хогийг сүүлийн хэдэн жил зөөж мөн ч олон хүний аминд хүрлээ дээ...бодох цаг...
Үнэн