НИЙГЭМ
Дархан-Уул аймаг дахь сэжигтэй тохиолдлын хариу эхний байдлаар эерэг гарчээ
Өчигдөр /2020.11.12/ оройны УОК-ын мэдээллийн үеэр Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэй коронавирусийн халдвар авсан талаар ярьсан. Мөн түүний хамт амьдардаг, Дархан-Уул аймаг руу зорчсон бэрийг сэжигтэй тохиолдолд тооцон тусгаарласан билээ.
Тэгвэл Дархан-уул аймагт хийгдсэн түүний эхний шинжилгээгээр коронавирус илэрсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Хариуг баталгаажуулахаар сорьцыг Улаанбаатар хот руу хүргэж байгаа юм байна.
Тус сэжигтэй тохиолдол нь Дархан-Уул аймагт хоёр хонохдоо амны хаалт зүүлгүй олон нийт цугласан газруудаар үйлчлүүлснийг албаны хүмүүс тогтоожээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.