НИЙГЭМ

Стандартын шаардлага хангасан DPF шүүлтүүр суурилуулах ажлын сонгон шалгаруулалтад урьж байна

Нийслэлийн агаарын бохирдлын 10 орчим хувийг замын хөдөлгөөнд оролцож байгаа 500 мянга гаруй тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарч буй утаа, тортог эзэлдэг ба үүнээс нийслэлийн нийтийн зорчигч тээвэрт явж байгаа их багтаамжийн дизель хөдөлгүүртэй автобуснууд дийлэнх хувийг эзэлж байна.

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг буруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд “Насжилт багатай нийтийн тээврийн автобусанд DPF шүүлтүүр авч суурилуулах” ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна. 

Байгууллагуудыг агаар,орчны бохирдлыг бууруулахад хүчээ нэгтгэж, стандартын шаардлага хангасан DPF шүүлтүүр суурилуулах ажилд оролцохыг урьж байна.

БОАЯЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button