НИЙГЭМ

"Хүчит шонхор” захад махны эрэлт, нийлүүлэлт хэвийн байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хүнсний зах, гэр хорооллын хүнсний дэлгүүр, эмийн сан, дотуур байрны оюутнуудын хүнсний хангамж, нийлүүлэлт, нөөц ямар байгаатай танилцлаа.

"Хүчит шонхор” захад  махны эрэлт, нийлүүлэлт хэвийн байдалд орж байна. Нийслэлчүүд өдөрт дунджаар 110 тн мах хэрэглэдэг бөгөөд өнгөрсөн хоёр өдөр нийт 618,  өнөөдөр 470 тн мах орон нутгаас нийлүүлсэн ч эрэлт ихтэй, нөөцөлж авах нь ч их байжээ.

Гурил, будаа, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн элбэг, үнэ тогтвортой байгааг худалдаа эрхлэгчид хэллээ. Гэхдээ иргэд ердийн үеэс хоёр дахин их хэмжээгээр мах, хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан байна. Өнөөдрийн байдлаар үхрийн мах нэг килограмм нь дунджаар 11,000-12,000, хонины мах 9,000, адууны мах 7,500-8,500 буюу 1,000 гаруй төгрөгийн хэлбэлзэлтэй, төмс нэг килограмм нь 700, сонгино 1,600 төгрөг, бусад хүнсний ногооны үнэ хэвийн, Алтан тариа компанийн гурил нэг килограмм нь 1,329-1,530, будаа 3,600 төгрөгийн ханштай байлаа. Иргэд, худалдаа эрхлэгчид мах, хүнсний бүтээгдэхүүний тээвэр, нийлүүлэлт, зохион байгуулалтыг сайжруулах, гэр хороололд махны бөөний цэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв. 

Чингэлтэй, Долоон буудал орчмын хүнсний найман нэрийн дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний барааны хүрэлцээ, хангамж урьдын адил хэвийн, үнэ тогтвортой ч хүн цөөтэй. Энэ нь иргэд ихэвчлэн хүнсний зах, бөөний худалдааны төв рүү явж байгаатай холбоотой гэж худалдагч нар ярьж байна. Эмийн сангуудад эм, тарианы эрэлт, борлуулалт хэвийн, гэхдээ ариутгалын бодис, амны хаалтны нөөц хомсдож  магадгүйг хэллээ.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутны 41 байранд 9548, хувийн өмчийн их, дээд сургуулийн 32 байранд 2749 оюутан байна. Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотуур байранд 350 орчим оюутан амьдардаг. Сургуулиас нь хоол хүнс, ариутгалын бодис, амны хаалт, амин дэм зэргийг өгч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу байрыг ариутгаж, халдваргүйжүүлж байна. Сайд нар нөхцөл байдлын талаар өнөөдөр болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
popdolt
popdolt
11 сар 14, 2020 17:34

ОЮУН-ЭРДЭНЭ МИНЬ ДЭЭ ЭРТХЭН ШИГ ИНГЭЖ ИРГЭДИЙН АМЬДРАЛ, НИЙГМИЙН АМЬДАЛТАЙ ТАНИЛЦАЖ БАЙХГҮЙ ДЭЭ. ККК АЛБАН ТУШААЛ,ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ УЛАЙРАН СОХОРОО ДАЙРЧ ХАЙРАН ЗАЛУУ НАС, ХАЙРАН 4 ЖИЛИЙГ ТАГТАН ХҮНИЙ ОНЖИГ УХАЖ,ГАРАА,АМАА БУЗАРЛАВ. АЖИЛСАГ БҮТЭЭЛЧ ХҮНД ӨНГӨРСӨН НЭГ МИНУТ Ч ҮНЭТЭЙ,4 ЖИЛ ИХ ХУГЦАА

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
11 сар 15, 2020 08:11

Хүчит шонхор захыг 20 сая төгрөгөөр торгосон шийдвэр юу болсон бэ. Торгуулиа төлөхгүйн тулд махны үнээ буулгасан дү эсгэж байгаа юм бишүү. Монголын хууль 3 хоног байдаг юм чинь хэдхоногийн дараа дахиад л нэмэх байх шүү. Онцгой дэглэмийн үед �######�шгүй хэрэгцээтэй мах, гурил, будаа, өндөг, хүнсний ногоонд тогтсон үнэ гаргаж батлах хэрэгтэй. Будаанаас бусад нь монголд элбэг байлгаж болох хүнс шүү дээ. Заав�##� гаднаас вирус тээж хүнс авах хэрэг �##�га. Оросоос өндөг, жимс авна гээд байх юм. Жимс идэлгүй амьдарч болно. Харин короно тах�##� болбол амьд үлдэх магадл�##� бага л байх даа.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
11 сар 15, 2020 20:03

Ц�##�ингаараа амьдардаг ажил зогссон ц�##�ингүй тул ус, цахилгааны төлбөрийг түр хугацаагаар хойшлуулах хэрэгтэй.Ажил эхлэж ц�##�ингаа авахаараа төлнө.Онцгой байдлын үед тогтсон үнэ батлахтай сан�##� нэг байна.Бага багаар үнэ нэмэгдэхийг үгүйсгэхгүй.Хувийн байгууллагад ажилладаг ц�##�ингийн зохицуул�##�т яаж хийхийг одоогоор мэдэхгүй л байна.Ковид бага тархаасай эрүүл энх байж ажилдаа хурдан ормоор л байна.

Холбоотой мэдээ

Back to top button