Нийгмийн

БИЧЛЭГ: Нөөцийн махан дээр иргэд бөөгнөрөн зогсож, хорио цээрийн дэглэм зөрчиж байна

Коронавирусийн халдварын улмаас Улаанбаатар хотод хөл хорио тогтоогоод байгаа билээ. Үүнтэй уялдуулан 15 байршилд нөөцийн мах худалдаж буй.

Халдвар, хамгааллын дэглэмийн дагуу иргэд нөөцийн мах авахаар дугаарлахдаа хоёр метрээс ойргүй зайд зогсох учиртай.

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэд нөөцийн мах авахаар зогсохдоо ар араасаа шаван зогсож, халдвар, хамгааллын дэглэм зөрчжээ.

Миний, таны, бид бүгдийн эрүүл мэнд хүн бүрээс шалтгаалах тул халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахихыг иргэддээ захья. Үүний сацуу иргэдийг дүрэм, журмын дагуу зогсоох, халдвар, хамгааллын дэглэмийг хангуулах нь албан хаагчдын үүрэг билээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button