НИЙГЭМНийгэм мэдээ

Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож өргөтгөсөн цэгээр худалдаалагдана

Маргаашаас эхлэн нийслэл хотод нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсныг Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанаас(УБЗАА) мэдээллээ. Өөрөөр хэлбэл маргаашаас эхлэн хүнсний дэлгүүрүүдэд нөөцийн махыг худалдан борлуулахгүй нь.

Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд ажиллана. Энэ үеэр нэг килограмм хонины махыг 13,000 төгрөгөөр тооцож, гулуузаар нь, савласан нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөгөөр худалдах юм байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Баянгол дүүргийн мах худалдаалах цэг зөвхөн 5-р хороонд гэж уншигдаж байна. Бусад үг үсэг нь уншигдахгүй байнаа Сумвяабаатар даргаа

Холбоотой мэдээ

Back to top button