МэдээНийгмийнНИЙГЭМ

Өмнөговь аймагт мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 70 хувь хангагджээ

Өмнөговь аймаг 15 сумтай. Түүнээс 2 суманд өвөлжилт хэвийн бусад суманд хүндэрч болзошгүй байна. 6000 малчин өрхтэй бөгөөд түүнээс 900 орчим малчин өрхийн 630 мянган мал сүрэг өөрийн болон бусад аймгийн нутагт оторлож байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн хурлаар малчид оторчдод худаг ус гаргаж өгөх, тэдэнд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, өвс тэжээлийн нөөцийг сайн хангах, өнгөрсөн жилийн улсын нөөцийн өвс тэжээлийг хөнгөлөх улмаар аль болох хямд үнээр малчид иргэдэд борлуулах асуудлыг онцоллоо.

Мөн уул уурхайн компаниудын дэмжлэгтэйгээр өвөлжилтийн бэлтгэл байдлаа сайн хангах боломжтойг хэлж байлаа. Түүнчлэн нүүрс түлшээ базаах, халаалт дулааны асуудлаа шийдвэрлэх, тог цахилгааны шөнийн тариф тэглэсэнтэй холбогдуулан агаарын бохирдлыг нэмэхгүй дулааны шийдлийг хэрэгжүүлж болох зэрэг асуудлуудыг холбогдох байгууллага, албаныханд үүрэг чиглэл болгосон юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button