НИЙГЭМ

Турк улсад ажиллаж амьдардаг 10 монгол хүн коронавирусийн халдвар авчээ

БНТУ-д манай улсын 5000 орчим иргэн Истанбул хотын үйлдвэр, оёдлын газруудад оршин  суух албан ёсны зөвшөөрөлгүйгээр ажиллаж амьдардаг.

Истанбул дахь “Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-аас тэдгээр монгол иргэдийн 10 нь халдвар авсан тухай мэдээлжээ. Халдвар авсан иргэдийн биеийн байдал хэвийн, хяналтад буй аж. Уг төрийн бус байгууллагаас монгол иргэддээ хүнсний тусламж үзүүлж байгааг онцлов.   

Туркэд нийт 430170 хүн халдвар аваад байна. Тус улсад энэ оны 3-5 дугаар сарын хооронд бүтэн гурван сарын турш хатуу хөл хорио тогтоосон байна. Хэдийгээр олон нийтийн газрууд үүдээ нээсэн ч албан ёсны зөвшөөрөлгүй иргэдэд ажил олох боломж өмнөхөөс ихээхэн хумигджээ. Энэ өдрүүдэд тус улсад халдварын хоёр дахь давлагаа үргэлжилж байна. Мөн халдвар авсан нийт иргэдийн 40 хувь нь Истанбулын иргэд байгаа аж.            

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button