НийгмийнНИЙГЭМ

У: 12 иргэнд нас барсны гэрчилгээ хуурамчаар үйлдэж өгснөөс 11 нь нутагтаа баригдалгүй очсон

Фэйсбүүкийн “Цахим ажил” гэх хаягнаас “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэсэн зар байрлуулж, улмаар нас барсны хуурамч бичиг баримт үйлдэн иргэдийг удаа дараа залилсан 36 настай, эрэгтэй Б, 35 настай, эрэгтэй У нарыг илрүүлэн, хууль бус үйлдлийг нь таслан зогсоогоод буй. Ямар шалтгааны улмаас ийм гэмт хэрэг үйлдэн, иргэдийг залилсныг нь Б, У гэгч этгээдүүдээс тодруулав.

-Нас барсны гэрчилгээг үндэслэн, иргэдийг хөдөө орон нутаг руу зорчуулна гэх зарыг та хоёр цахим орчинд нийтлэсэн. Анх ер нь ямар сэдлээр залилах гэмт хэргийг үйлдэж эхэлсэн бэ?

-Улаанбаатар хотод тэг зогсолт хийчихсэн байсан шүү дээ. Тийм үед замын хөдөлгөөнд оролцохын тулд ийм бичиг баримтыг анх хуурамчаар үйлдсэн. Нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, иргэдийг хөдөө орон нутаг руу явуулах санаа тэгэхэд төрсөн юм. Мэдээж буяны бичиг учраас хэн нэг нь нас барсан байх ёстой. Тийм бичиггүй бол Говь-Алтай, Ховд, Дорнод, Хэнтий, Хөвсгөл гэх мэт аймгуудын постон дээр очоод гацна.

Тэгэхээр ерөөсөө замын хөдөлгөөнд яаж хуурамч бичиг баримтаар оролцох вэ гэдгээс энэ санаа анх төрсөн юм. Өөр юм байхгүй.  Манай найзын зүрх өвдөөд гэнэт эмнэлэг явах шаардлагатай болов. Гэтэл бид хоёрыг цагдаа явуулаагүй. Хажуугаар нэг машин өнгөрөхөөр нь хартал “Суварга буян” гэсэн компанийн машин байсан. Тэгэхээр нь л дуурайлгаад хийчихсэн юм. Анхандаа бид хүмүүст үнэгүй хийж өгсөн.

Хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирээд гацчихсан иргэдэд хүнд байгаа. Тийм иргэдэд нас барсны бичиг баримтыг хуурамчаар үйлдэж өгөөд хэдэн төгрөг олсон. Ийм юм хийсэндээ одоо бол харамсаж байна. Ер нь буруу зүйл хийсэн байна. Тэгж бодож байна.

Тэдний үйлдсэн хуурамч бичиг баримт

-Нийт хэчнээн хүнд хуурамч бичиг баримт үйлдэж өгсөн бэ?

-12 хүнд. Тус бүрт нь 100.000-250.000 төгрөгөөр хийж өгсөн. Ойролцоогоор сая гаруй төгрөг олсон байх. Зарим мөнгөгүй хүнд үнэгүй хийж өгсөн. Зарим хүн “Одоо мөнгөний боломж алга. Нутагтаа очоод хонь явуулна” гэхээр нь хийж өгсөн.

-Та хоёрт ойролцоогоор хэчнээн хүн хандсан бэ?

-Хүмүүс зөндөө ханддаг. Тэр бүхэн рүү хариу өгч, холбоо барьдаггүй. “Нялх хүүхдээ гэртээ үлдээчихсэн, харах хүнгүй хэцүү байгаа. Мал эзэнгүй байна. Хотод ирээд машиндаа арав хонолоо. Орцонд хоног төөрүүлж байна. Тархины хорт хавдартай” гэх мэт зайлшгүй шалтгаан хэлсэн хүмүүст голдуу хийж өгсөн.

-Коронавирусийн халдварыг улам тархаахгүй, хумихын тулд УОК-оос хөл хорио тогтоосон. Хуурамч бичиг баримт үйлдэж өгсөн хүмүүс нь цагдаагийн байгууллагад баригдсан уу?

-Нэг хүн Булган аймагт баригдсан гэсэн. Бусад нь бүгд нутагтаа баригдалгүй очсон. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Иргэд маань бусдаар ийм хууль бус зүйл битгий хийлгээрэй.

-Эрүүгийн хуулиар ямар хариуцлага хүлээхээ мэдэж байгаа юу?

-Мэдэхгүй ээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-24 10:15

hund tuslah gej bgaad heregt holbogdoj dee. hoorhii. odoo tsagt hend ch bitgii tuslaa

Зочин
Зочин
2020-11-24 10:31

Үйлдэл нь буруу ч би хувьдаа 3 зүйлийг сайшаах ч гэдэг юмуу, эерэг авч үзэж байна.
1. Үнэнээ байгаагаар нь өчиж байна. Сайша�##�тай хэрэг. Энэ нь хууль жирийн иргэддээ "хатуу" ту�####�г Монгол улсад байдаг онцлог.
Эрх мэдэлтэнгүүд ямар ч ноцтой, хүнд хэрэг хийсэн хэзээ ч "би хэргээ хүлээнээ, тэр үнээн" гэж хэлдэггүй. "Үгүй цаашаа, тийм юм байхгүй, намайг гүтгэлээ, нэр хүндэд х�##�длаа, давж за�##�дана..." гэх мэтээр "хашгирсаар", бүр хууль шүүхийхнийг заримдаа "занаж, дарамт�##�ж, араандаа" зуусаар нэг л мэдэхэд Суллагдлаа эсвэл Хэрэгсэхгүй болголоо гэдэг.
2. Хорио цээрийн дэглэмийн үед нийгмийн "эмзэг бүлгийн иргэдийн асууд�##�д уян хатан, шуурхай, бодитоор хандах Шаардлагатай байдгийг "Онцгой" тодотголтой бүх байгууллагынханд Анхааруулж байна гэж бодож байна. Ар гэр гэж нэг "амин зүйл" иргэдэд байдаг. Шинжилгээ шуурхай аваад л "учир начрыг нь олоод" л буцаа л даа. Дээрх 2 иргэн хөөрхий 1. Хамгийн гол нь өрөвдөөд, 2. хэдэн "бор юм" олох гээд л хийчихэж. Нөгөө буцсан хэдээс вирус ч илрээгүй, ямар ч гай тариагүй, амин хайртай хэн нэгэндээ очиж чаджээ. Энэ тийм их "хүнд, ноцтой, аюултай" байв уу??? БОДОХ л хэрэгтэй шүү, ХУУЛИЙНХААН

Иргэн
Иргэн
2020-11-25 00:10
Reply to  Зочин

Очсон хүмүүсийн өвчлөл д�##�д үедээ ч байгаа юм билүү хэн мэдлээ!!!

эмч
эмч
2020-11-24 10:34

харамс�##�тай бичгийг авч өгч байгаа нь харамс�##�тай ЭМС-ын туша�##�аар анхан шатны бичиг баримтууд 2019 оны 611 тоот туша�##�аар өөрчлөгдсөн шүү

Холбоотой мэдээ

Back to top button