НИЙГЭМ
Я.Содбаатар: Орон нутгийн иргэдийг арванхоёрдугаар сарын 1 гэхэд нутаг буцаана

Коронавирусийн халдварын улмаас Улаанбаатар хотод хөл хорио тогтоон, тэг зогсолт хийгээд байгаа билээ. Үүний улмаас хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирсэн иргэд нутаг руугаа буцах боломжгүй болж, гацаад буй.
Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “Хөдөө явах иргэдийг бүртгэх 119.mn гэсэн бүртгэлийн систем бэлэн болсон. Хөдөө орон нутгаас ирсэн иргэдийг гаргах ажил бүрэн хангагдсан. Хугацааны хувьд л хойшлоод байна. Гэхдээ арванхоёрдугаар сарын 1 гэхэд нутаг буцаана” гэлээ.
Г.ЖАРГАЛ