НИЙГЭМ

Нийслэлийн 30 байршилд нөөцийн 478 тонн мах худалджээ

2020 оны арваннэгдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 23-нийг хүртэлх хугацаанд 478.74 тн нөөцийн мах худалдан борлуулсан байна. 

Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн нийт 30 байршилд Нийслэл, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын 20 улсын /ахлах/ байцаагч нөөцийн мах худалдан борлуулах цэгүүдэд зарагдаж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт хийжээ.

Тус хугацаанд нийт 478.74 тн нөөцийн мах худалдан борлуулсан байна. Мөн дээрх цэгүүдийн талбайд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгүүлж хяналт тавьсан. Шалгалтын үеэр Чингэлтэй дүүрэгт худалдаалагдаж буй ангилсан нөөцийн үхэр, хонины махнаас 2 дээж авч, НМЭГ-т хүргүүлсэн. Мөн Сүхбаатар дүүрэг 5 хороо Саруул худалдааны төвийн гадна талбайд Нарантуул захын гарал үүслийн бичигтэй махтай машиныг буцаасан гэж НМХГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button