НИЙГЭМ

ХЭРЭГ: “Боржигон-2019”-д уралдсан унаач хүү мориноосоо унаж, духны яс нь цөмөрчээ

Төвийн бүсийн хурд “Боржигон-2019” наадам өнгөрсөн долоо хоногт Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулагдсан. Тэгвэл уг наадмын Соёолон насны уралдаанд есөн хүүхэд мориноосоо унаж, гурван хүүхдийн биеийн байдал муу буюу эмнэлэгт хүргэгджээ.

Хэргийг тодруулбал, энэ сарын 28 буюу ням гарагийн өглөөний 11 цагийн орчимд гурван хүүхэд Боржигон-2019 наадмын хурдан морины Соёолон насны уралдааны үеэр мориноос унаж ирлээ гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу шалгахад, 11 настай эрэгтэй Т-ийн хамрын яс хугарсан, 11 настай эрэгтэй А-ын тархи доргисон, 14 настай эрэгтэй А-ын духны яс цөмөрсөн байдалтай хүргэгдэн иржээ. Уг хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Moxicillinantibioticbuy Clomid 50 Mg Acheter Super Kamagra Billig [url=http://cialibuy.com]online pharmacy[/url] Xenical Direct Cialis E Di

Холбоотой мэдээ

Back to top button