НИЙГЭМ

Ш.Оргил: Сэлэнгэд тарсан халдвар иргэн Ц-д илэрснээр мэдэгдсэн

Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар ээлжит (2020.11.29) мэдээллээ хийлээ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэлэхдээ Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар албан ёсны батлагдсан тохиолдол долоогоор нэмэгдлээ.Шинээр бүртгэгдсэн бүх тохиолдлууд Сүхбаатар сумаас илэрлээ. Өмнөх тохиолдуулын ойрын хавьтлуудаас илэрсэн.

Халдвар илрээд буй гурван сумын иргэд яаралтай түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна. Мандал, Алтанбулаг сумдын иргэд дэглэмээ сайтар мөрдөж байгаа учир тохиолдлын тоог барьж чадаж байна гэж бид үзэж байна. Сүхбаатар суманд түргэвчилсэн оношлогооны явуулын лаборатори ажиллаж байгаа.

Өнөөдөр аймгийн хэмжээнд 18 цэгт 312 иргэн тусгаарлалтанд байгаа бол гэрийн тусгаарлалтанд 97 иргэн байна. Сүхбаатар өртөөний 657 ажилтнаас 647 нь шинжилгээнд хамрагдлаа. Үлдсэн 10 ажилтан нь Улаанбаатар болон бусад газарт хөл хорионд орчихсон байна. Өчигдрийн байдлаар Сүхбаатар сумын 17519 иргэнийг, бусад сумын 11563 иргэнийг гээд нийт 29082 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамрууллаа.

Эцэст нь нэг зүйлийг тодруулж хэлэхэд, иргэн Ц-г аймагт вирус авчирсан гэх таашаа мэдээлэл явж байна. Иргэн Ц ирж тараасан юм биш, харин ч тарсан байсан халдвар энэ хүн дээр эхэлж илэрсэн юм. Өдрөөс өдөрт халдварын тархалтыг хумьж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 29, 2020 17:20

Ene neg balai yamarch chadwargui xiij buteesen gawiyagui omnox 4jild ch yu ch xiigeegui odoo ch yu ch xiij chaddagguigee utgaar ni xaruulj bnaa iim yumiig batalj ogood yawuulj bdag xun ni taarsan yum ene nohor oorool bayjsan boloxoos oron nutagtaa unendee yu ch xiideggui nohor iim tsag uyd ch ooriinxoo chadwarguig xaruulj bna

Холбоотой мэдээ

Back to top button