НИЙГЭМ

Нийтийн тээврийн 94 чиглэлд 864 тээврийн хэрэгслээр 82.307 иргэн зорчжээ

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэлээлэл өгч байна. НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:

“Нийтийн тээврийн үйлчилгээ харьцангуй сийрэг, зохион байгуулалттай байгаа. 94 чиглэлд 864 тээврийн хэрэгслээр 82.307 иргэн зорчсон байна. 1100 гаруй удаагийн халдваргүйжүүлэлт хийжээ. Дундын болон эцсийн зогсоол зэрэгт халдваргүйжүүлэлт хийж байна. Үйлчилгээ үзүүлж байх хооронд иргэд хоорондын зай барих, халдвар хамгааллын дэглэм сахиулах зэрэг шаардлагуудыг тавьж ажиллаж байгаа. Ус, дулаан цахилгаан хангамж хэвийн явагдах ёстой учир сүүлийн 24 цагийн хугацаанд дуудлага мэдээлэл, сааталгүй ажиллалаа. Гэр хорооллын иргэдийн сайжруулсан шахмал түлшний хэрэгцээ, хэрэглээ хэвийн байна. Улаанбаатарт 610 цэг ажиллаж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button