НИЙГЭМЯрилцлага

М.Сандаг: Бизнес эрхлэгчид төрийн дэмжлэггүйгээр 20 хоногоос цааш ТЭСЭХЭД БЭРХ

Өчигдөр /2020.11.29/-ийн хөл хориог 10 хоног сунгах, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Засгийн газрын шийдвэрийг ААН болон хувиараа бизнес эрхлэгчид хэрхэн хүлээж авах вэ? Бид уг асуудлаар “Z Sneakers Shop” дэлгүүрийн үүсгэн байгуулагч М.Сандагаас байр суурийг нь авсан юм.

-ХӨЛ ХОРИОГ ЭСЭРГҮҮЦСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ХЭЛЭХ НЬ ЗӨВ БАЙХ-

“Би хувиараа бизнес эрхлэгч. Пүүз, спорт бараа худалдаалдаг. Энэ чиглэлээр өнгөрсөн нэг жил найман сарын хугацаанд ажиллаж байна. Мөн эхнэрийн хамт үсчин, гоо сайхны салон ажиллуулж байгаа. Хөл хорионы хувьд миний бодлоор эсэргүүцсэн зүйл байхгүй гэдгийг хэлэх нь зөв байх. Учир нь өнгөрсөн 20 хоногт хөл хориог зохион байгуулснаар эрсдэлийг бууруулж, голомтыг илрүүлж, тодорхой хэмжээнд хумьж чадлаа. Тиймээс Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг мөрдөх ёстой.

Эс бөгөөс халдвар хяналтаас гарвал, гарах үр дүнг хэн ч хүсэхгүй. Гэвч 20 хоногоос цааших хугацаанд юу болох нь сонин. Хувиараа бизнес эрхэлж, улсаас ямар нэг дэмжлэг авахгүйгээр бор зүрхээрээ хүмүүс цалинжуулаад явж буй хүмүүсийн хувьд хүнд сорилт ирээд байна.Түүнчлэн төр засгийн хишгээс хол хоцордог, жинхэнэ амьдралын төлөө тэмцэж буй хүмүүст энэ хөл хорио бүр л хүнд тусаж байгаа.

-ХӨЛ ХОРИОГ ҮЕ ШАТТАЙГААР СУЛРУУЛВАЛ, БИД ЗОХИХ ЖУРМАА БАРИМТЛААД ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ЧАДНА-

Тиймээс хөл хориог аль болох удаан хугацаагаар сунгалгүйгээр халдварыг богино хугацаанд хумих, бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдээ элгээр нь хэвтүүлэхгүй, дэмжлэг үзүүлсэн шийдвэрийг гаргаасай л гэж хүсэх байна. Хөл хориог үе шаттайгаар сулруулж, бараа үйлчилгээг борлуулах стандарт журам, цагийн хувиарыг заагаад өгчихвөл бид ч гэсэн журмаа баримтлаад хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр худалдаа эрхэлж чадна.

Ер нь хувцас, бараа өдөр тутмын талх шиг их борлуулагдаж, хүний бөөгнөрөл үүсгээд байдаггүй л дээ. Зарагддаг тодорхой хугацаа, циклээс бусад үед ачаалал бага, хүний хөдөлгөөн ч сийрэг байдаг.Тиймээс аль болох уян хатан шийдвэр гаргаасай л гэж хүсэж сууна”


ӨМНӨХ КОНТЕНТ:

БАЙР СУУРЬ: Тэг зогсолттой тэмцэж буй ААН-үүд түрүүчээсээ элгээрээ мөлхөөд эхэлжээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-01 09:56

Харин ч наймаачид баян шүү

Зочин
Зочин
2020-12-03 00:39
Reply to  Зочин

Сэтгэлээрээ баян шүү Та нартай адил амьдр�##�аа болгож ард түмэндээ үйлчилж байгаа хүмүүс.Банкинд зээлтэй, бас хэдэн хүний амьдр�##�д тус�##�чих санаатай найз нөхөд ах дүү, гээд хэдэн хүн чирч явдаг даа.Ялархаж төр засгаас юм нэхэхгүй өөрсдийгөө болгоод л яваа хүмүүс дээ

Холбоотой мэдээ

Back to top button