НИЙГЭМ

“Дэлгүүрийн үйл ажиллагаа зогссон ч ажилчдынхаа цалинг таслахгүйг хичээж байна”

Өчигдөр /2020.11.29/-ийн хөл хориог 10 хоног сунгах, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Засгийн газрын шийдвэрийг ААН болон хувиараа бизнес эрхлэгчид хэрхэн хүлээж авах вэ? Бид уг асуудлаар “Play house” тоглоомын дэлгүүрийн үүсгэн байгуулагч У.Энхжаргалаас байр суурийг нь авсан юм.

-ЦАР ТАХАЛ ГАРАХААС ӨМНӨ САР БҮР БАРААНДАА ӨӨРӨӨ ЯВДАГ БАЙСАН-

“Би 2016 оноос хойш тоглоомын бизнес хийж байна. Гэвч бизнес гэхээсээ илүү хүүхдүүдэд чанартай, хямд тоглоомыг нийлүүлэхийг зорьдог. Миний ажилдаа баримталдаг зарчим бол ашиг гэхээсээ илүү чанар. Худалдан авалт хийж буй хүмүүсийг сэтгэл ханамжтай байдалд хамгийн их анхаардаг. Цар тахал гарахаас өмнө сар бүр бараандаа өөрөө явдаг байсан.

Тоглоомуудаа нэг бүрчлэн задалж үзээд шалгаж авдаг байлаа. Цөөн тооны тоглоомуудаа АНУ-аас, харин ихэнхийг нь Бээжин, Гуанжугаас оруулж ирдэг. Гэвч дэлхийд үүсээд буй цар тахлаас улбаалаад онлайн захиалгаар бараагаа татаж байна. Мөн л хилийн асуудлаас болж захиалгаар бараа татахад ч асуудалтай болж ирээд байна. Бараа хил дээр багагүй хугацаанд саатаж байгаа учир эргэлтийн хуримтлал үүсгэхэд хүнд болсон.

-ДЭЛГҮҮРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОГССОН Ч, АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ТАСЛАХГҮЙГ ХИЧЭЭЖ БАЙНА-

Миний хувьд дэлгүүрийнхээ хоёр салбар, агуулахын түрээс, банкны гурван зээл, дээр нь 15 ажилчдыг цалинжуулж байна. Хэдийгээр тоглоомын дэлгүүрийн үйл ажиллагаа бүрэн зогссон хэдий ч, одоогоор захиалгын группээр амь аргацааж байна. Ажилчдынхаа цалинг яаж хийж байгаад л бүтэн тавьсан.

Учир нь дэлгүүрийн үйл ажиллагаа зогслоо гээд тэдний амьдралын зардал зогсохгүй шүү дээ. Дандаа л 2-3 бага насны хүүхэдтэй, залуучууд ажилладаг. Тиймээс бүх нөөцөөрөө л хичээж, бизнесээ хадгалж үлдэхийг хичээж байна. Хөл хорио цаашид сунгагдвал нэг сараас цааш тэсэхэд үнэхээр хүнд. Яах вэ нэг сарын турш ажилчдаа хичээж байгаад 50 хувь ч болов цалинжуулъя гэхэд түүнээс цааш боломжгүй болно.


ӨМНӨХ КОНТЕНТ:

БАЙР СУУРЬ: Тэг зогсолттой тэмцэж буй ААН-үүд түрүүчээсээ элгээрээ мөлхөөд эхэлжээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button