Нийгмийн

0-12 насны хүүхэдтэй ээж, аавууд болон цахимаар ажиллах боломжтой ажилтнуудын тоог нэмж, ЦАЛИНТАЙ чөлөө үргэлжлүүлэн олголоо

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлж, хөдөлмөр зохион байгуулалтын зарим арга хэмжээг үргэлжлүүлэн авч, ажиллаж байна. 

Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/661 тоот тушаалаар коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулалт хийж, 0-12 насны хүүхэдтэй ээж, өрх толгойлсон аав болон 4-өөс дээш сартай жирэмсэн ээж, нийт 232 ажилтанд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалинтай чөлөө олголоо. 

Мөн дээрх тушаалын хавсралтанд баталсны дагуу цахим хэлбэрээр зайнаас ажиллах боломжтой 152 ажилтныг гэрээс нь ажиллуулахаар шийдвэрлэж, цалинтай чөлөө олгоод байна.         

Эрдэнэт үйлдвэр 6500 гаруй уурхайчдынхаа эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд  хөдөлмөр зохион байгуулалт хийж, он гарсаар 4 дэх удаагаа цалинтай чөлөө болон цахимаар ажиллах боломжийг ажилчдадаа олгоод байна. 

Эх сурвалж: http://www.erdenettoday.mn/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button