Нийгмийн
ХЭРЭГ: Хүчит шонхор зах орчимд өдрийн цагаар хүн хутгалан зугтжээ

Цэргийн төв эмнэлэгт энэ сарын 28-ны 13 цагийн орчимд буюу өнгөрсөн ням гарагт хутгалуулсан хүн хүргэгдсэн ирсэн байна. Хэргийг тодруулбал, 52 настай эрэгтэй Г Хүчит шонхор зах орчмоос цээжин тус газраа хутгалуулсан байдалтай цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогчийн зүс таних 53 настай эрэгтэй Э согтуурсан үедээ нуруун тус газар нь хутгалж зугтсаныг ба түүнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
Уг хэргийг одоо Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.