НийгмийнНИЙГЭМ

Хубэй мужаас Монголчуудад гурван ширхэг PCR, 30.000 түргэвчилсэн оношлуурыг илгээжээ

БНХАУ-ын Хубэй мужийн захирагч Сяо Жухуа Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралыг энэ сарын 8-нд хүлээн авч уулзсан байна.

Хубэй мужийн Ардын засгийн газраас PCR оношилгооны гурван төхөөрөмж, 30 мянган оношлуур тестийг Монголын ард түмэнд илгээжээ.

Арга хэмжээ Ухань хотод болсон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал тус хот руу очиж тусламжийг хүлээн авсан байна.

Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын аялал жуулчлал, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна гэж хэлснийг Hubei Daily News дамжуулжээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button