НИЙГЭМ

Замын-Үүдэд тогтоосон тэг зогсолтыг сулруулж, зургаан төрлийн үйлчилгээг нээлээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын тэг зогсолтыг өнөөдөр цуцаллаа. Улмаар зарим үйлчилгээний газруудыг нээв.

Энэ талаар Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр “Манай сумд арваннэгдүгээр сарын 19-нд коронавирусийн тохиолдол илэрч, хөл хорио тогтоосон. Өнгөрсөн хугацаанд 10.245 хүнээс шинжилгээ авлаа. Энэ нь сумын нийт хүн амын 54 хувийг шинжилгээнд хамруулсан гэсэн үг.

Төмөр замаар дамжсан халдвар бүртгэгдсээр байгаа. Үүнээс өөр хэлбэрээр, хавьтлаар халдвар илрээгүй. Тиймээс тэг зогсолтыг өнөөдөр сулруулж байна.

Мөн эрсдэлийн үнэлгээ “Маш өндөр эрсдэлтэй”-гээс “Өндөр эрсдэлтэй” болж буурсан тул төрийн болон зарим үйлчилгээний газруудын үйл ажиллагааг нээлээ. Маргааш бүх төрлийн хүнсний худалдааг нээх шийдвэр гаргасан” гэлээ.

Замын-Үүдэд нээсэн зургаан төрлийн үйлчилгээ:

-Банк

-Авто засвар, дугуй засвар

-Авто сэлбэгийн худалдаа

+Түлээ, нүүрсний цэг

-Эмнэлэг, эмийн сан -Үүрэн телефон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРгэн
ИРгэн
2020-12-14 13:29

Улс эх орны өнцаг булан бүрт иргэн бүр хариуцлагтай байцгаая. Нэг үхрийн эвэр дэлсэхэд ... шүүв
Бүгд л эрүүл байхын төлөө чадахаараа зүтгэе!!! Өнөө өглөө цонхоор харахад 3 з�##�уу бие биендээ на�##�дах шахуу хамт явж, хоорондоо зогсолтгүй ярьж байх, хажуу байрны орцны үүдэнд 2 эрэгтэй маскаа буулгачихсан тамхиа сорцгоогоод зогсч байх жишээтэй. Та БУСДЫГАА бод л доо. Энэ айхтар х�##�дварыг хурдан хумьж ТЭГЛЭЭД аз жарг�##�тай эрх чөлөөтэй амьдрахыг БИД ХҮСЧ БАЙНА. Эдийн засагт ямар их хүнд хохирол учруулж байгаа Та ер нь ойлгож байна уу??? ХҮН л байгаарай, найзууд аа!!!

Холбоотой мэдээ

Back to top button