ДЭЛХИЙ

Коронавирусээс аюултай шинэ хувилбар Их Британид илэрчээ

Коронавирусийн халдварын улмаас дэлхий даяар олон сая хүн халдвар авч, нас бараад байгаа билээ. Одоо ч энэ халдварыг хэрхэн эмчлэх арга, вакцины эрэлд гарсаар буй. Тэгвэл коронавирусийн шинэ хувилбар бий болсныг илрүүлжээ.

“Ковид-19”-ийн шинэ төрлийн вирус Их Британид илэрснийг тогтоов. Улмаар тус улс руу чиглэсэн агаарын болон төмөр замын хөдөлгөөнийг зогсоожээ.

Boris Johnson Steps up Plans to Tackle Coronavirus as Criticism Mounts |  Voice of America - English

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эл шинэ төрөл коронавирусээс 70 хувиар илүү аюултай гэж хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

Коронавирусийн шинэ хувилбараар зөвхөн Их Британид бус хэд хэдэн оронд халдвар илрээд буй. Тодруулбал, Данид ес, Нидерланд, Австралид тус бүр нэг тохиолдол илрээд байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button