Гэрлийн шон мөргөн, машиндаа хавчуулагдсан иргэнийг аварчээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож гэрлийн шон мөргөсний улмаас машиныхаа төмөр хийцэд хавчуулагдсан осол гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, нэг хүн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлага шөнийн 01:47 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход тус дүүргийн харьяат согтууруулах ундаа хэрэглэсэн 26 настай, эрэгтэй “Тоёота Вресо” загварын суудлын автомашинаар гэрэлтүүлгийн шон мөргөж, автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан байжээ.
Алба хаагчид түүнийг хавчуулагдсан төмрөөс 5 минут орчим ажиллан гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.