НИЙГЭМ

“ХӨСҮТ-ийн ачааллыг бууруулахын тулд хөнгөн өвчтөнүүдийг ХУД-ийн эмнэлэг рүү шилжүүлж байна”

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “ХӨСҮТ-д халдвар гарсан нь үнэн. Гурван тасгийн эмч нараас халдвар илэрсэн нь үнэн. Цаашид ХӨСҮТ-д халдвар, хамгааллын дэглэм алдагдаж буй асуудлыг таслан зогсооно. С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг ХӨСҮТ-д ажиллаж, “Зохион байгуулалтын чанартай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ёстой” гэсэн тодорхой дүгнэлт гаргасан.

ХӨСҮТ-д 12 сарын турш улаан, ногоон бүсээр хязгаарлагдаад ажиллаж байгаа. Цонх хаалга, шугам сүлжээг солих шаардлага гарсан. ХӨСҮТ-ийн ачааллыг бууруулах арга хэмжээ авч байна. ХӨСҮТ-д эмчлүүлж буй хөнгөн өвчтөнүүдийг Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү шилжүүлж байна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button