НИЙГЭМ
УОК: Зөвшөөрөөгүй салбарын иргэд хувийн машинаар зорчих боломжгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Зөвшөөрөгдсөн 15 чиглэлийн байгууллага хувийн автомашинаар зорчино. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр иргэд хувийн машинаар зорчих боломжгүй.
Өнгөрсөн хугацаанд 23.000 автомашиныг QR кодоор бүртгэлжүүлж авсан. Одоо гэр бүл, хүүхэд хамгаалал, төрийн захиргааны зарим байгууллагынханд нэмж QR код олгоно. Үүний сацуу такси үйлчилгээний 800 машинд зөвшөөрөл олгоно. Нийтийн тээвэр хэвийн горимоор үйлчилнэ” гэлээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.